"I Live Alone" нэвтрүүлгийн 10 жилийн ойн дугаарыг МОНГОЛД бэлтгэжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 01

 

Өмнөд Солонгосын алдарт "I Live Alone" нэвтрүүлгийн 10 жилийн ой энэ жил тохиож буй. Нэвтрүүлгийн багийн хамт олон 10 жилийн ойн баярын "онцгой" дугаараа Монгол улсад бэлтгэжээ. 

"MBC" телевизийн мэдээлснээр тус шоунд Жон Хён Мү, Пак На Ре, SHINee хамтлагийн Key, И Жан Ү, Ким Гван Гюү, Code Kunst, Kian84, И Жү Сын нарын 8 алдартан оролцож байгаа аж. 

10 жилийн ойн баярт зориулсан тусгай дугаарын зураг авалт хэдийнэ дуусчээ. Нэвтрүүлгийн багийнхан баярын дугаараа хэзээ цацахаа одоогоог олон нийтэд мэдээлээгүй байна. 

"I Live Alone" нэвтрүүлгийн анхны дугаар 2013 онд цацагдаж байжээ. Баримтат төрлийн энтертайнмент нэвтрүүлэг нь ганц бие эрэгтэй, эмэгтэй алдартнуудын өдөр тутмын амьдралын хэв маягийг харуулдаг бөгөөд баасан гараг бүрийн 23:10 цагаас KST-ээр цацагддаг байна. 

Монголд ирсэн нэвтрүүлгийн багийнхан нийт 60 орчим хүний бүрэлдэхүүнтэй иржээ. Монгол гэрт хоёр хоногийн турш байрлаж, ахуй соёлтой танилцсан энэхүү тусгай дугаар удахгүй үзэгчдийн хүртээл болно хэмээн эх сурвалжууд мэдээллээ. 

 

 Оролцогчид: 

Жон Хён Мү 

 

Пак На Ре 

 

SHINee хамтлагийн Key 

 

И Жан Ү 

 

Ким Гван Гюү 

 

Code Kunst

 

Kian84

 

И Жү Сын

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top