ШЕЗ-ийг Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг огцруулах талаар хэлэлцэж шийдвэрлэсэн мэтээр зарим хэвлэл мэдээлжээ.
Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах талаар шинэчлэн батлагдсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд шинэ зохицуулалт тусгагдсан. Тус хуулийн 73.2. дахь хэсэгт “Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй шийдвэр гаргасан, эсхүл Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Улсын ерөнхий прокурор, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй үйл ажиллагаа явуулсан бол Ерөнхий зөвлөл даруй хуралдаж, Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргуулах саналыг Улсын дээд шүүхэд хүргүүлнэ. Улсын дээд шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Үндсэн хуулийн Цэцэд хүсэлтээ гаргаж, шийдвэрлүүлнэ” гэж заасан байдаг.
Шүүхийн ерөнхий зөвлөл Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсгийг зөрчсөн эсэх тухай асуудлыг хурлаараа нээлттэй хэлэлцсэн бөгөөд хуульд заасан нөхцөл байдал үүсээгүй гэж үзсэн болно. Тус зөвлөл нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг огцруулах, огцруулах эсэх асуудлаар хэлэлцэх, санал хураах, шийдвэр гаргах боломжгүй хэмээн ШЕЗ-өөс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 4 )
ардчилал гэж монголыг цөлмөсөн элбэгдоржтонгуудын өр тавьж баясан бондын өрийг тун сайн дарж байгаа засгийн тэргүүн шүү хэзээ ийм байсын урагшаа! хуцах нь хуцаж л байг!!!!!
Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдалд байнга нөлөөлж, өөрийнхөө харцаар хөдөлгөж, шүүхийг өөртөө үйлчлүүлж байдаг АН-с сонгогдож байсан 2 ерөнхийлөгч агсанийг ШЕЗ авч хэлэлцэхгүй юм уу?
Хэлэлцээд зайлуулаач. Хэдэн настайдаа хотод орж ирснээ ч мэдэхгүй хоолны хордлого нь хөлөндөө ордог ертөнцийн сонин бодгаль биет
mash sain ajillaj baugaa