Хан Хөхий нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа Хан Хөхийн нурууны Байгалийн цогцолборт газрын Алтан дуулга, Цагаанхайрхан хэсгүүдэд хяналт, шалгалтаар ажиллалаа.
Мөн тус газарт сэргэн нутагшиж буй уулын туруутан болох Янгирын тоо толгой, байршлыг тогтоох зорилгоор хөдөлгөөн мэдрэгчтэй автомат камер байршууллаа.
Тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд Хан Хөхийн нурууны УТХГН-ийн хамгаалалтын захиргаа орчны бүсийн Өндөрхангай сумын нутаг "Бяруу толгой" хэмээх газарт тариалсан хайлаас модны төгөлд цэнэг усалгаа хийлээ.
Сэтгэгдэл ( 0 )