Сун Хе Гёгийн "Met Gala" дээрх үзэсгэлэнт төрх

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 02

 

Орон нутгийн цагаар тавдугаар сарын эхний долоо хоногийн даваа гарагт бүх "А" зэрэглэлийн одод Нью-Йорк хотын Метрополитан музейд цугларлаа. 

Эдгээр одод дунд Өмнөд Солонгосын алдартнууд ч мөн байлаа. Тухайлбал GOT7 хамтлагийн гишүүн Жексон Ванг, "Blackpink" хамтлагийн  "Human Chanel" гэгддэг Ким Женни, "The Glory" киногоороо дэлхий дахинаа алдаршаад буй жүжигчин Сун Хе Гё нар улаан хивснээ алхжээ. 

Жексон Ванг бүхэлдээ "Louis Vuitton" брэндээр гоёсон бол "Human Chanel" гэгддэг Ким Женни 1990 оны үед гарч байсан "Chanel" брэндийн даашинзаар гоёжээ. Харин "мөнхийн" үзэсгэлэн гоо төрхөөрөө олныг гайхшруулдаг Сун Хе Гё төлөөлөгчөөр ажилладаг "Fendi" брэндийн даашинз өмсжээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.40.8) 2023 оны 05 сарын 03

Uzesgelentei tseberhen saihan harahdaj baina

1  |  0
Top