ФОТО: “Монгол бичигтэн-2025” үзэсгэлэн нээгдлээ

2023 оны 05 сарын 02

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигаар жил бүрийн тавдугаар сарын эхний 7 хоногийг “Үндэсний бичиг үсгийн баяр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн хувьд 20 дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү үйл ажиллагааны хүрээнд “Монгол бичигтэн-2025” үзэсгэлэнг өнөөдөр /2023.05.02/ Чингис хааны үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэлээ.

Үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, БШУЯ, Соёлын яам, ЦХХХЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газар хамтран зохион байгуулж буй бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 96 дугаар тогтоолооор баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг бодитоор дэглэн үзүүлж буйгаараа онцлогтой.

Үзэсгэлэнгийн үеэр монгол бичгийн уран бичвэр бичих, монгол бичгээр хэвлэсэн ном, сонин, хэвлэлийн танилцуулга худалдаа, монгол бичгээрх хаяг шошго бүхий бараа бүтээгдэхүүний танилцуулга худалдаа болж байна.

Үзэсгэлэн тавдугаар сарын 2, 3-ны өдөр үргэлжилнэ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top