Монголын дата клуб шилэн данс, тендер, хуулийн этгээдийн бүртгэлийн сан зэрэг төрийн байгууллагуудын өгөгдлийг нэгтгэж, олон нийтэд зориулсан хэрэглүүр бүтээжээ.
Монголын дата клуб, Нээлттэй нийгэм форумаас зохион байгуулж буй "ТӨК-иудын өгөгдөлд нэвтрэхүй" дата сэтгүүлзүйн арга хэмжээ Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд боллоо.
Тус арга хэмжээнд ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо оролцож, үг хэлсэн юм. Мөн авлигын эсрэг "Шүгэл" ажиллагааг эрчимжүүлэх, сэтгүүлчид, хэвлэл, мэдээллийн байгууллагыг нээлттэй, ил тод мэдээллээр хангах хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яам, "Хөгжлийн төлөө өгөгдөл" ТББ-ын хооронд хамтын ажиллагааны "Санамж бичиг" байгуулав.
Монголын дата клубын гишүүн Б.Дэлгэрмаа ХЗДХЯ, харьяа байгууллагаас нэг жилийн хугацаанд нээлттэй, машин уншдаг форматаар өгөгдөл авах санамж бичиг байгууллаа. Цаашид “Шүгэл” ажиллагаатай холбоотойгоор олон нийтийг соён гэгээрүүлэх сургалт зохион байгуулна. Ингэснээр уг хэрэглүүрийг олон хүн ашиглаж, мэдлэгтэйгээр шийдвэр гаргалтад оролцох, шүгэл үлээх боломж бүрдэнэ" гэдгийг энэ үеэр онцлов.
Сэтгэгдэл ( 0 )