Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбоотой асуудлаар өнөөдөр /2023.05.03/ Ажлын хэсгээс мэдээлэл хийж байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Засгийн газраас аялал жуулчлалыг дэмжих чиглэлийг гурван жилийн хугацаатай зарласан байгаа.
Аялал жуучлалын дэмжих хуулийг боловсруулахдаа хэрхэн, яаж, жуулчдын тоон нэмэгдүүлэх вэ гэдэг дээр анхаарч ажиллалаа. Үндсэндээ 34 заалттай хууль дээр 90 гаруй зарчмын зөрүүтэй санал орж ирсэн гэдэг асуудал чуулган дээр яригдсан. Тэгэхээр манай ажлын хэсэг хуулийн төслийн гүн рүү орж, маш сайн ажилласан гэсэн үг.
Аялал жуулчлалын хуулийг дагаад Амьтны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал өнөөдөр хэлэлцэгдэнэ.
Зөвшөөрлийн тухай хуулиар бол 23 төрлийн төрийн болон нийтийн өмчийн зөвшөөрлийг дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтаар шалгаруулдаг байх зарчмыг суулгаж өгсөн байсан. Энэ удаа амьтны дуудлага худалдааг хэрхэн, яаж зохион байгуулах вэ гэдэг асуудал Амьтны тухай хууль дээр орж байгаа. Нийтдээ 10 гаруй зарчмын зөрүүтэй саналтайгаар орж ирж байна.
Дуудлага худалдаа орж ирснээр төсөвт орж ирэх мөнгө нь нэмэгдэнэ гэж харж байгаа.
Дуудлага худалдаанаас орж ирж байгаа мөнгөний 20 хувь нь тухайн бүс нутагт, эргээд тэр амьтныг үржүүлэх менежментийг хийж байгаа байгууллагад очно. 80 хувь нь тухай аймаг, сумын төсөв рүү 40, 40 хувиар ордог болно" гэлээ.
ШУУД ДАМЖУУЛАЛТ
Сэтгэгдэл ( 0 )