Б.Бат-Эрдэнэ: Орон нутгийн нислэгийг 2-3 хувь хямдрах боломжтой гэсэн

2023 оны 05 сарын 03

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбоотой асуудлаар өнөөдөр /2023.05.03/ Ажлын хэсгээс мэдээлэл хийж байна.

Энэ үеэр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ дээрх хуулийн төслөөр орон нутгийн нислэг үйлдэж байгаа авиа компаниудад Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын хөнгөлөлт үзүүлэх эсэх талаарх дараах мэдээллийг өглөө.


Тэрээр "Орон нутгийн онгоцыг НӨАТ-аас чөлөөлөх тухай асуудал дээр БОАЖЯ холбогдох газруудтай олон удаагийн уулзалт хийлээ. Тухайлбал, дотоодын агаарын тээврийн авиа компаниудтай хийсэн уулзалт дээр НӨАТ-ыг чөлөөлснөөр 10 хувь хямдрах уу гэдэг асуудлыг БОАЖЯ-аас тавьсан.

Авиа компаниудын зүгээс “Бид 10 хувь хямдруулахгүй, 2-3 хувь хямдрах боломжтой” гэдэг зүйлийг ярьсан.

Сангийн яамнаас хийсэн тооцоолол дээр бол 10 хувь хямдрах тухай асуудал биш, 2-3 хувиар хямдрах асуудал биш, бүр 7 хувиар нэмэгдэх асуудал хөндөгдсөн байдаг.

Яагаад гэхээр НӨАТ гэдэг бол гинжин татвар. Эцсийн хэрэглэгч өөрөө НӨАТ төлж байгаа. Эцсийн хэрэглэгч нь авиа компаниуд гэсэн үг. Авиа компаниудын хувьд бол хамгийн том зардал нь шатахуун. 40 хувьийг эзэлдэг. Тэгэхээр шатахууны зардлыг тооцохдоо өрсөлдөөнийг тэлэх байдлаар буюу ганц компани онгоцны шатахууныг нийлүүлэх биш сонгон шалгаруулалт хийж, 2-3 компани шатахуун нийлүүлдэг байх ёстой гэдэг дээр ЗТХЯ ажиллаж байгаа юм билээ.

Тиймээс аль болох зардал бууруулах, өрсөлдөөн нэмэгдүүлэх зарчмыг барих шаардлагатай гэсэн үг” гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top