Д.Амарбаясгалан: Үндсэн хуулийн 21.1 дэх заалтад өөрчлөлт оруулах санал орууллаа

2023 оны 05 сарын 03

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт /ҮХНӨ/-ийн төслийг УИХ-д өргөн барьсантай холбогдуудан Засгийн газрын хэрэг эрхлэх газар (ЗГХЭГ)-ын дарга Д.Амарбаясгалан нар мэдээлэл хийж байна.

(2023.05.03)


 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж, УИХ-ын 2022 оны 54 дүгээр тогтоолоор Монгол Улсын Засгийн газарт өгөгдсөн үүргийн дагуу Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүллээ.

Уг төсөлд Үндсэн хуулийн 21.1 дэх заалтад өөрчлөлт оруулах саналыг Засгийн газраас өргөн мэдүүлж байна.

Ингэхдээ "УИХ нэг танхимтай байна. УИХ-ын гишүүдийн 76-г мажоритори тогтолцоогоор, 76-г нь пропорционал аргаар сонгоно гэж өөрчлөх" саналыг тусган, Засгийн газраас өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Үндсэн хууль бол Монголын хүн амын эрх ашиг, урт хугацааны хөгжлийн зорилгыг хангах үндсэн үүрэгтэй, УИХ, Засгийн газар буюу гүйцэтгэх засаглал, шүүх засаглалын хоорондын харьцааг зохицуулдгаараа монгол хүн бүрийн аж амьдралд хамаатай хууль байдаг.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улстай ижил гараанаас гарсан улсуудтай харьцуулахад Монгол Улсын хөгжил дэвшил, хүн амын амьдралын чанар хангалттай хэмжээнд хүрч чадаагүй байна гэдэг дүгнэлтийг улс төрийн намууд, Засгийн газар, улстөрчид, судлаачид, ард иргэдийн зүгээс өгч ирсэн. Тэгэхээр энэ томоохон өөрчлөлтийг авчрах сонгуулийн тогтолцооны өөрчлөлт, гишүүдийн тоог нэмэгдүүлэх саналыг боловсруулж, өргөн барьж байна.

Тухайлбал, Засгийн газрууд хэт үрэлгэн, хөгжлийн бодлого чиглэлээ гол чиг шугам болгож чаддаггүй нь сонгуулийг дан ганц мажоритар тогтолцооноос хамааралтайгаар явуулж ирснээс үүдэлтэй. Тэгвэл өнөөдөр Засгийн газраас өргөн барьж байгаа төсөлд 50 хувь нь мажоритар, 50 хувь нь пропорциональ хэлбэрээр сонгууль хийгддэг болохоороо илүү онцлогтой" гэв. 


ШУУД ДАМЖУУЛАЛТ
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншинч(139.5.219.130) 2023 оны 05 сарын 03

Ард түмэн туйлдаа хүртэл ядуурч байхад юу вэ.болиочээ.улс орны эрх ашиг биш зөвхөн хэдэн хүний эрх ашигт нийцүүлэхээ болио.их худлын зардал 10 тэрбум юмуу.ингэж худлөа ярихаа болиоч.ард түмэн тоо мэдэхгүй гэж бодоо .яасан ширэн нүүртэй юм.бэ.сүүлийн үёд амьдралаас тасархай хоосон ярьдагаа болиоч.ярьсн юм чинь хэрэгждэг юм алга.\n\n

0  |  0
Zartan(37.19.201.231) 2023 оны 05 сарын 03

Door bichsen hujaa gechii bitgii bayrla tiim ym bolohgui

0  |  0
Зочин (150.129.141.8) 2023 оны 05 сарын 03

Маш зөв шийдвэр

1  |  2
Top