Дархан-Уул аймгийн Засаг Дарга Б.Азжаргалын тухай таагүй мэдээллийг дарханчууд бидэнд ирүүлсээр байна. Б.Азжаргал даргын хувьд ИТХ-ын дарга С.Насанбаттайгаа хамтран хууль бус томилгооноос эхлээд олон хуудуутай зүйл хийсэн баримт бидний өмнө хангалттай байна. Гэхдээ үүнийг энд дурдахгүй, дараа үргэлжлэл болгон үлдээе. Тэгэхээр өнөөдөртөө зөвхөн хувийн хөрөнгөө хэрхэн зузаалсан тухайд ганцхан баримт дурдъя.
Тэрбээр Дархан сумын 31 дүгээр хороололд дөрвөн айлын газар дээр нэг тэрбум төгрөгийн үнэлгээтэй хаус бариулж, 216 сая төгрөгөөр тавилга авсан талаар АТГ-т шалгагдаж байгааг урьд өмнө мэдээлж байсан. Гэвч энэ асуудал аль нэг газарт уусан алга болсон.
Ингэхдээ тэрбээр эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж өөрийнхөө байшинд дэд бүтцийг бүрэн шийдүүлсэн аж. Харин энэ талаар асуухаар "Энэ миний байшин мөн. 2018 онд 12 сая төгрөгөөр дэд бүтцийг бүрэн шийдүүүлсэн. Намайг олон жил даргын алба хашсан болохоор ингэж харддаг юм. Гэтэл би өөрийнхөө хөрөнгөөр өөртөө таарсан байшин барьсан гэж боддог" гэх хариултыг өгчээ.
Тэрбээр урьд өмнө Дархан сумын Засаг даргаар ажиллаж байгаад 2020 онд аймгийн Засаг дарга болон дэвшсэн. Засаг даргаар ажилласан хүн нэг тэрбум төгрөгийн өртөг бүхий хаус бариулаад дэд бүтцээ бүрэн шийдэж болдгийг тэр харуулсан, бас хариулсан анхны Засаг дарга болж байна. Үүгээр ч зогсохгүй албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол тэрбээр Зулзагын голын хөвөөнд зуслангийнхаа байшинг шинэчлэн хаус бариулсан гэдгийг хэлсэн. Ингэхээр тэр шинэ цагийн баян дарга нар шиг үзэж байгаа бололтой.
Уг нь Б.Азжаргал даргын Хөрөнгө орлогын мэдүүлгийг харахад тэрбум тэрбум төгрөгөөр хаус бариулах орлогогүй гэж болно. Тухайлбал, 2017 оноос хойшхи түүний хөрөнгө орлого өдийг хүртэл тогтвортой өсч ирсэн ч ийм боломж байхгүй бөгөөд 2018 онд 30 сая 188 мянга, 2019 онд 40 сая 195 мянга, харин 2020 онд 62 сая 530 мянга болж өссөн үзүүлэлттэй гарчээ. Түүнчлэн гэр бүлийн орлогын хувьд 2018 онд 76 сая 200 мянга, 2019 онд 84 сая 357 мянга, 2020 онд 50 сая 729 мянга болж буурчээ.
Үл хөдлөх хөрөнгийн хувьд нийтийн орон сууц тав, зуслангийн байшин нэг, үйлчилгээний зориулалттай нэг, авто гараж хоёр, тээврийн хэрэгслийн хувьд “Toyota Prado” автомашинтай аж. Эндээс харахад богино хугацаанд тэрбум тэрбум төгрөгөөр хаус бариулах өндөр орлоготой хүн биш.
Ямартай ч цахим орчинд ажлаа явуулдаг хэтэрхий хөөстэй Б.Азжаргал даргыг эргүүлэн татахгүй бол МАН айсуй 2024 онд Дархан-Уул аймагт лав ялагдал хүлээх нь ойлгомжтой гэдгийг дарханчууд хэлэх төдийгүй эргүүлэн татахыг хүслээ.
С.ДАНЗАН
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 24 )
23 р хороололд маш тансаг хаустай нь үнэн. Зулзагын голд ч зуслангийн хаустай нь үнэн. Эхнэр нь ланд 200 унадаг нь үнэн. Саяханаас ланд 300 тай болсон нь үнэн. Ёр нь авилгалчин попын хаан ш дээ. Ийм нөхрийг татвар төлөгч нар тэрбумтан болгож бгаа юм ш дээ. Одоо хохино гэхээс өөр юу гэхэв дээ.
Төрийн албанд насаараа гэр бүлийн 2 ажиллаад хэдэн мянган м2 газар, тэрбумаар тоологдох хаус, олон орон сууцтай байх ямар ч боломжгүй авилга хахууль, шударга бус байдал, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан нь гарцаагүй. Шүүх цагдаа нь эрх мэдэлтэй энэ мэт хүмүүсээ эгэл ард бидэнтэй адилхан шалгах цаг хэзээ ирэх юм болдоо. Шунал ихэдвэл шулам болох!!!\nЭхнэрээ хүртэл захирал болгож түр орвонгоор хэдэн жил явуулах гэсэн АЗЖАРГАЛ гэсэн аймгийн засаг бэ? Даргын хамаатан садан эхнэр нөхрүүд заавал дарга албагүй.
Гэхдээ тэрбум нтрээр байшин байриад л мэдээж ямар нэгэн муу аргаар л олсон мөнгөөр барышд
Их муу ёрын хүмүүс байнаа хүн гүтгэх өвчтэй ёстой нөгөө НОГООН МАЛГАЙТУУДЫН ҮЛДЭГДЭЛ АМИЛААД МОНГОЛЧУУДЫГ ЗОВООЖ БАЙХ ШИГЭЭ МАН--ын ГИШҮҮН ЦОГТОО ГЭДЭГ ТЭНЭГ СОНГУУЛЫН ҮЕЭР ХҮМҮҮСИЙГ ТЭР НАМЫН ТАГНУУЛ ГЭЭЛ СОЛИОРООД ӨӨРӨӨ МӨНГӨ ТАРААГААД ТҮҮНИЙГЭЭ ТЭР ТАРААЛАА ГЭЖ ГҮТГЭЭД БАЙДАГ ХҮН БАЙДГИЙН ТҮҮНИЙГ МАН ЫН ХЭН Ч МЭДЭХГҮЙ НЭГ Л ИХ ШУДРАГА ГИШҮҮНИЙ ДҮРД ТОГЛОСОН ХҮН ТҮҮНИЙ ААВ НЬ НУТАГ УСНЫХНАА НАХЯ-нд БАРЬЖ ӨГДӨГ ХҮН БУУДДАГ ХҮН БАЙСАН ГЭЭЛ ӨӨРӨӨ ЯРИАД БАЙДАГ ТЭР ЦОГТОО ШИГ АМЬД ОРООЛОНГУУД ИХ БОЛЖЭЭ.ОДОО ТЭР ЦОГТОО ЧД-ЫН 6-р хороолол 5-хороонд СӨХ-ИЙН ДАРГА ХИЙДЭГ ГЭСЭН ШҮҮ
МОНГОЛД САЙН ХҮН САЙН ЗҮЙЛ САЙХАН ЮМ БАЙХ ЁСГҮЙ БОЛЖЭЭ ГАЙГҮЙ ГЭСЭН ХҮН БҮХНИЙГ ДЭВСЭЛЖ БАЙНА ЯМАР УЧИР БАЙНАА МОНГОЛЧУУДЫГ ЯАГААД ЕРТӨНЦИЙН БУЛАЙ БОЛГООД БАЙГААН БОЛДОО ЯМАР ДАЛДЫН ХҮЧ УДИРДААД БАЙГААН БОЛ ГЭЖ БОДДОГ БОЛЛОО НЭГ Л БИШЭЭЭЭ
Та нар чинь тэнгэрт гартал нь магтаад байлуу үхсэн ацны саын дарга хумсаа нуусан МУУР бсан бгаа биздээ!!!
Энэ аймшигтай гүтгэлэгүүдээ зогсоогоочээ.Арай хэтэрч байна шүү.Азаа хэзээ ч тийм бузар муухай зүйл хийх хүн биш.Би аавтай нь хамт станцад ажиллаж байсан.Маш ажил хэрэгч шударга хүн байсан.
гүй мөн ч сонин ой санамжтай тавьтаргүй хүмүүс чинь Монголчууд юм дөө саяхан л энэ залууг амаа олохгүй матаад бараг Сумьяабазарын охонд тавий гээд бгаагүй билүү гэтэл...... бүл мэдээ
Засаг дарга хийгээд байвал ч 5 орон сууц, тэрбумын хаус, үйлчилгээний байшинтай болох юм биш үү. Яаж ч цалингаараа амьдраад ийм хөрөнгөтэй болохгүйг манай ЗГ -н эрхтэн дархтан, сонгогдсон хүмүүс нь мэдэж байгаа ч үүнд татварын байцаагч болон АТГ нь анхаарал хандуулж шалгахгүй лдээ. Тэд зөвхөн даргынхаа улс төрийн зорилгоор шантаажлах гэсэн хүмүүсээ л хийдэг юм шиг санагддаг. яагаад гэвэл Хөгжлийн банкных одоо шоу болж байна. жишээ нь өнөөдөр gogo.mn-ээс харвал авилгалд 37 орон сууц авсан дэд сайд асан хүүхнийг шалгаж чадахгүй, асуугаад л байж байна.
дархан хот газар муутай гайгүй хэдэн газар нь азжаргал хаянхярваа насанбат нарынх биз дээ одоо МАН ыг гаргахаа больё эд нарт дээлийг нь нөмрүүлье
Сумъяа шуналаар солих уу. Дарханчууд жижиг сажиг зуслангийн амбаар биш гоё том том юм сонсож чихээ мялааншдээ
Mundqg cain zohion bajguulagcn cnadbartai hun songuuliin shou eheljee
БИ НЭГ Л ЗҮЙЛ ДЭЭР ГАЙХААД БДГИЙН, САЯХАНДАА ШАТАХУУНЫ НӨӨЦЛҮҮР ШАТААД ОНЦГОЙГИЙН ЗАЛУУС АМЬ ТЭМЦЭН ГАЛЫГ УНТРААЖ БХАД - ГАЛ УНТРААЖ БГАА АЗАА ДАРГА МУНДАГ ГЭЖ БИЧИЖ БХЫГ УНШААД ҮНЭХЭЭР ОЙ ГУТСАН, УГ НЬ БИД ТҮҮНЭЭС ХАРИУЦЛАГА НЭХЭХ ЁСТОЙШДЭЭ
Дарханаар нэг явж байгаа хов живийг л бичсэн байна. Ямар ч нотолгоо баримт алга.
Ер нь Аүжаргалч биш альваа нэнжийг амжилттай удирдаж байнаа гэдэг нь тэр хүнийй удирдах чадвар том жижиг альваа зүйлийг бүтээн босгох өсгөн үржүүлэх ухаан хамт байна аа л гэсэн үг. Тиймээс тэр чадвараа зөвхөн улсад гаргаад хувиа орхигдуулана гэж байхгүй аль аль нь л хамт явах нь ойлгомжтой. Азжаргал шиг хүмүүс 1000 төг.тэй байхад түүнээ ч өсгөнө удирдараа ч удирдана. Сосиалд итэвтэнүүд бол 1000 тайч бай 10000.тай ч байсан би ядуу гэсэн бодлоосоо хэзээ ч салахгүй диваажинд хүрнэ
Саяхан л ТҮКийн ажилчдын хоолны мөнгөнөөс хусаж амьдарч байсан. Одоо газар хусаж амьдрала нь сайжирсан байлгүй..гэнэт баяжих ч
Ed nar bugdeeree iim hulgaich nar.
Өөрөө хувьдаа ланд 300тай, эхнэр нь ланд 200 унадаг гээ биз дээ
End bichsen zuiliig harahad barimt bhgui l bna daa....
Энд чинь баримт алга. Ажил хийж байгаа нэгнээ унагах тамын тогооны чөтгөрүүд их болжээ.
новшийг зайлуул угаасаа Дархан хотын маань сүүлийн үеийн дарга нэртэй гахайнууд дандаа хувьдаа өмч хөрөнгө нэмсэн новшнууд болсон Хаянхярваа,Насанбат гэсэн хулгайчуудаас эхлээд байгаа шүү муу новшнууд
neg terbum gedgiig batlaad barimttai garga.humuus medej ab
neg terbum gedgiig batlaad barimttai garga.humuus medej ab
яагаад дарга болохоороо баяжаад бдгийн бол? хэрвээ угаасаа баян юм бол яах гэж дарга руу зүтгээд бдгийн бол? баяжмаар бвал бизнесээ хийгээч ээ? яах гэж төр рүү зүтгээд бдгийн?