Москва хотноо зохион байгуулагдсан “Ялта хүрэх зам” олон улсын хөгжмийн тавдугаар наадамд Монгол Улсыг төлөөлөн оролцсон СУИС-ийн оюутан Б.Заяат Гуравдугаар байр эзэлсэн билээ.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор Оросын “Хүмүүнлэгийн ертөнц” сангаас зохион байгуулсан энэхүү наадам нь түүний оролцсон анхны Олон улсын хэмжээний том уралдаан аж.
Тэгвэл эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн Б.Заяатыг Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин Элчин сайдын яамны төв байранд хүлээн авч уулзаж, баяр хүргэжээ.
Олон улсын наадмын шалгаруулалтад 56 орны 900 гаруй дуучдаас төгсгөлийн шатанд сонгогдож, 15 орны 15 шилдэг дуучдын тоонд үлдэж, Монголын дуурийн урлагт суралцаж буй оюутны чансааны өндөр түвшнийг Кремлийн тайзнаа харуулсан Б.Заяатад Элчин сайд талархал илэрхийлэв.
Кремлийн тайзнаа 6000 үзэгчийн өмнө гарч, тэргүүн байрын төлөө өрсөлдсөн Б.Заяат нь 22 настай, СУИС-ийн Сонгодог урлагийн тэнхимийн дуурийн дуулаачийн 4-р дамжааны оюутан юм.
Сэтгэгдэл ( 3 )
Энэ бэлтгэлийн хувцастай нь хэн бэ.
дэлхийд од болоорой монгол дээл гоё байна
ГҮҮД сайн хичээгээрэй \n