Засгийн газрын "5Ш" ажиллагааны нэг болох "Шүгэл" ажиллагааг хэрэгжүүлэх ажлын хэсгийнхэн өнөөдөр /2023.05.04/ Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд ажиллаж байна.
Ажлын хэсгийн ахлагч, ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо яг одоо тус албаны даргын үүрэг гүйцэтгэгч Б.Батчимэгтэй уулзаж, тус дүүрэг дэх олон жил үргэлжилж буй газрын маргаануудтай холбоотой авч хэрэгжүүлсэн арга хэмжээтэй танилцан, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлэхэд тулгарч буй бэрхшээлийн талаар ярилцаж байна.
Сэтгэгдэл ( 3 )
Шүр ажиллагаа чинь танил тал ах дүүсэд нь ёстой хүртээлгүй бна танил талгүй хүмүүсийг ажлаас нь халж бна даа
Даргаар ажиллаж байсан Отгонбаатарыг шалга
Газрын албаны даргаар ажиллаж байсан Отгонбаатар гэдэг нөхрийг сайн шалгах хэрэгтэй үндэслэлгүй хөрөнгөжсөн одоо Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөөлөгч авилгач нөхөр байгаа шүү