ДЭМБ: Ковид-19 олон нийтийн эрүүл мэндийн асуудалд байхаа больсон

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 06

Синьхуа агентлагийн мэдээ, Ковид-19 цар тахал дэлхийг түгшээсэн олон нийтийн эрүүл мэндийн асуудал байхаа больсон, 2020 оны 1-р сарны 30-нд зарласан онцгой байдлаа цуцаллаа гэж ДЭМБ өчигдөр /2023.05.05/ мэдэгджээ.

Дэлхийн цар тахлын байдалд үнэлгээ хийсэн ДЭМБ-ын Онцгой байдлын асуудал эрхэлсэн хороо 2023.05.04-ний өдрийн хурлын дүнг үндэслэн тус байгууллагын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейсус дээрх шийдвэрийг мэдэгдсэн байна.

Өчигдөр /2023.05.05/ Тедрос Адханом Гебрейсус хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, сүүлийн үед цар тахлын байдал дэлхий дахинд буурах хандлагатай болж, хүмүүст дархлаа тогтож, нас барах хүний тоо цөөрч, дэлхийн эрүүл мэндийн системийн дарамт багасаж, олон орон хэвийн амьдралаа сэргээсэн гэжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.161.150) 2023 оны 05 сарын 06

Medehgui,or ner ogodl virus shtei zz

0  |  0
Баянаа(202.125.23.195) 2023 оны 05 сарын 06

Анхнаасаа л ШОУ байсан шүү дээ!

0  |  1
Top