Б.Бат-Эрдэнэ: СБД-ийн удирдлагууд Усны хуулийг ноцтой зөрчиж байна

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 08

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Сүхбаатар дүүргийн удирдлагуудыг шүүмжилж, усны эх ундарга дээр замбараагүй газар олгосноор усгүй болох аюул нүүрлэж байгаад сануулга өгчээ.

Тэрбээр "Сүхбаатар дүүргийн удирдлагуудын 2012 оноос хойшхи газар олголтууд Ойн тухай хууль, Усны тухай хуулиудыг ноцтой зөрчсөн байна. Мод бут сүйтгэсэн, голын голдирол өөрчилсөн, хөрс сүйтгэсэн, цэвдэг устгасан гээд маш их хохирол тооцогдохоор хэмжээнд очжээ. Хохирлын үнэлгээг заавал тогтоож холбогдох албан тушаалтнууд хариуцлага хүлээх ёстой.

Дүүргийн удирдлагуудаас нэг ч хүн ирсэнгүй! Усны эх ундарга дээр замбараагүй газар олгосноор усгүй болох аюул нүүрлэжээ.

Гол мөрний эх, ундаргыг хамгаалахгүйгээр сэргээх тухай яриад нэмэргүй. Тиймээс Байгаль орчин, аялал жуулчлалын яам УСНЫ ГАЗАР Ойн газар удирдлагууд өнгөрсөн 7 хоногоос эхлэн Улиастай, Тэрэлж, Гачуурт, Хандгайт, Сэлбэ, Туул голоор ажиллаж байна. Танилцуулгыг УИХ-ын холбогдох байнгын хороонд удахгүй танилцуулна" хэмээжээ. 
 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зуслан(202.131.254.222) 2023 оны 05 сарын 08

АН ын өл халзан Баттулга хужаагийн бэр нь Тэр Болормаа гэгч зуслангийн газруудын ой модтой заагласан газруудыг ихэнхийг өөрийн гараар үрэн таран хийж байна даа

0  |  0
Зочин(103.26.195.86) 2023 оны 05 сарын 08

Тэгээд тэр Сүхбаатар дүүргийн дарга, удирдлагуудыг АТГ-т өгч шалгуулаач

0  |  0
Top