ХОВД: Цасан шуурганы улмаас 110 толгой мал хорогджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 05 сарын 09

Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багийн “Хойд шил” гэдэг газар гурван айл өрхийн 3500 бог мал цасанд боогдож бэлчээрлэх боломжгүй байгаа тухай дуудлага өчигдөр аймгийн онцгой байдлын газарт иржээ. 

Улмаар  аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газар, сумын хүн Эмнэлгийн ажилтнууд Гүвээ багийн Хойд шил гэдэг газрын чиглэлд явж 130 км зам туулан 14:55 цагт очсон байна. Аврагчид нэг том хүн хоёр хүүхдийг сумын төвд хүргэж ирсэн бөгөөд тухайн айлуудын мал бэлчээрлэх боломжгүй, малыг тээвэрлэн нүүлгэн шилжүүлэх боломжгүй тул үлдээжээ. 

Цасанд боогдсоны улмаас 110 толгой мал хорогдсон гэж Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top