Өнөөдөр (2023.05.18) Олон улсын музейн өдөр тохиож байна.
"Музей, тогтвортой байдал ба сайн сайхны төлөө" уриан дор тэмдэглэж буй Олон улсын музейн өдрийг тохиолдуулан Чойжин ламын сүм музей өнөөдөр хүрэлцэн ирсэн бүх хүнд үнэ төлбөргүй үйлчлэхээр болжээ.
Түүнчлэн Улаанбаатар хотын музейгээс “Өөрчлөгдөж буй Улаанбаатар” гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэх бол Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей Б.Шаравын ”Монголын нэг өдөр” бүтээлийн эх зургийг өнөөдрөөс эхлэн зургаадугаар сарын 2-ныг хүртэл үзэгчдэд дэлгэн толилуулахаар бэлтгээд байна. Эл зураг нь “Хосгүй үнэт" зэрэглэлд орсон бүтээл юм.
Сэтгэгдэл ( 1 )
eruul uhaantai mongol hun baibal naad said daa hashaa bitgii buulga gej heleech ee arai yu teneg baij bolno iim maluud bas baidag aa