Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг "Зочлох жил" болгон зарлаж, "Welcome to Mongolia" урианд дор зочлох жилийн үйл ажиллагааг идэвхжүүлээд буй.
Энэ хүрээнд Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь Хонконг, Гуанжоу, Бээжин буюу БНХАУ-ын чиглэлд үйлдэж буй нислэгтээ урамшуулалт хөтөлбөр зарлажээ. Тодруулбал, дээрх чиглэлийн нислэгт 2-16 насны хүүхэд үнэ төлбөргүй зорчих боломжийг бүрдүүлэх аж. Хөнгөлөлтөд нисэх буудлын татвар, хураамж ороогүйг анхаарна уу. Дээрх чиглэлүүдийн нисэх буудлын татвар хураамж өнөөдрийн байдлаар Бээжинд 441,000₮, Хонконгд 575,700, Гуанжоуд 392,400₮ байна.
БЭЭЖИН ЧИГЛЭЛД: 2-16 насны хүүхдүүдийг үнэ төлбөргүй тээвэрлэх урамшуулал Бээжин чиглэлд тавдугаар сарын 15-наас долоодугаар сарын 31-нийг дуустал үргэлжлэх ба энэ үеэр мөн илүү тээшний урамшуулал зарлах ажээ. Илүү тээшний урамшууллын хүрээнд бүртгүүлсэн зорчигч 23+23 кг тээшийг үнэ төлбөргүй авч явж болно гэсэн үг.
ГЭР БҮЛИЙН УРАМШУУЛАЛ
2023.06.01 - 2023.06.30 өдрийг дуустал үргэлжилнэ.
2023.05.15 - 2023.07.31 өдрийг дуустал үргэлжилнэ. Илүү тээшний урамшуулалтай.
2023.07.01 - 2023.10.27 өдрийг дуустал үргэлжилнэ.
Сэтгэгдэл ( 0 )