Жүжигчин Аглуу цаг үргэлж өөрийг нь дэмждэг эхнэртээ хайртай л даа. Гэхдээ эхнэрээ хайрладаг хайраас арай өөрөөр нэгэн эрийг хайрладаг гэнэ. Хайртай болохоороо жилийн жилд хар хүнээ дэмждэг юм байх. Энэ жилийн наадмаар уламжлал ёсоороо “дурлалт” хар хүнээ мөн л дэмжсэн. Алаг нүдэн эрийн харцыг булааж, хайрыг татсан хүн бол Даян аварга Гэлэгжамцын Өсөхбаяр. Энэ жилийн наадмаар Г.Өсөхбаяр аваргыг түрүүлнэ гэж шинэхэн гавьяат их харсан гэнэ. Долоо даваад байхад нь Өсөхөө аварга түрүүлэх нь тодорхой боллоо гэж бодож байтал наймын даваанд улсын начин Бат-Эрдэнэд өвдөг шороодоход нь нулимс унагасан гэж байгаа.
Даян аварга Гэлэгжамцын Өсөхбаяр аль хэдийнэ дархан аварга болчихсон бөх. Улсын наадамд дөрөв түрүүлчихсэн ч бөхийнхөө цолыг хүндрүүлж олгох дуртай хүмүүс “далай аварга” хэмээх нэгэн цолыг зохиосон тул тэрээр тав түрүүлж байж дархан аварга болох ёстой болчихсон. Урьд нь монгол бөхийн түүхэнд дархан аварга цолыг ийм өндөр шалгуураар хүртсэн бөх нэгээхэн ч үгүй. Чухам энэ нь Аглуу гавьяатын хайрыг улам татаад байгаа гэнэ.
А.Баярмаа
Zindaa.mn – Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )