Хувь тэнцүүлэн хуваарилах тогтолцоотой ЗАРИМ УЛС ОРНУУД

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 05 сарын 12

Сонгуулийн тогтолцоог сонгоход алсаа бодож харахгүй, улс төрийн явцуу эрх ашгийг урьтал болгох нь түүний яваандаа үзүүлэх үр дагаврын улмаас өргөн хүрээний ашиг сонирхлыг хохирооход хүргэдэг талаар “Үндсэн хуульд өөрчлөлт оруулахтай холбоотой судалгааны эмхэтгэл”-д дурджээ.

Сонгуулийн тогтолцооны шинэчлэлийг Италид 1993 онд холимог хувь тэнцүүлэх тогтолцоонд шилжсэнээр эхэлсэн гэж үздэг аж. 1993-2022 оны хооронд дэлхийн 217 улсаас 47 улс сонгуулийн тогтолцоондоо өөрчлөлт оруулахдаа Азербайжан, Ирак, Египет, Кувейт, Либери, Монгол, Сьерра Леон улсаас бусад нь олонхыг төлөөлөх тогтолцоог хувь тэнцүүлэн хуваарилах тогтолцооны элементээр баяжуулах, эсхүл бүхэлд нь хувь тэнцүүлэн хуваарилах тогтолцоогоор халсан байна.

Монгол Улсын нийгэм, эдийн засаг, газар нутгийн хэмжээ, хүн амын тоо, парламентын гишүүдийн тоо зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан сонгуулийн хувь тэнцүүлэн хуваарилах тогтолцоо бүхий зарим улс орнуудын сонгуулийн эрх зүйн зохицуулалтыг тив, тивийг төлөөлүүлэн түүвэрлэн авч үзсэнийг хүргэе.


Ази тивээс Израил, Шри Ланка

Израил Улсын парламент Кнессет нь нэг танхимтай, 120 гишүүнтэй. Кнессетийн сонгуулийг үндэсний хэмжээний 1 тойрогт намуудын хаалттай нэрсийн жагсаалтаар санал хурааж, Д’Хонтын аргаар суудлыг хуваарилдаг байна. Намуудын авсан байвал зохих доод саналын босгыг 3,25%-аар тогтоожээ.

Шри Ланка Улсын парламент нэг танхимтай, 225 гишүүнтэй. Шри Ланка Улсын парламентын сонгуулийг хувь тэнцүүлэн хуваарилах тогтолцоогоор явуулдаг. Парламентын гишүүдийн 196-г 4-20 мандат бүхий 22 тойргоос, 29-ийг үндэсний хэмжээний 1 тойргоос намын нээлттэй жагсаалтаар санал хурааж намуудын авсан саналд хувь тэнцүүлэн хуваарилдаг байна. Намуудын авсан байвал зохих саналын доод босго 22 тойрогт тойргийн нийт хүчинтэй саналын 1/20, үндэсний хэмжээний 1 тойрогт Д’Хонтын томьёогоор тодорхойлохоор заажээ. Сонгогч 1 саналыг дэмжиж байгаа намдаа, 3-аас дээшгүй саналыг дэмжиж байгаа нэр дэвшигчийн төлөө өгөх журамтай. Нэр дэвшигчийн төлөө өгсөн санал нь суудал хуваарилахад тэдгээрийн эрэмбийг тогтоох хүчин зүйл болдог байна.

Африк тивээс Ангол, Намиби улсыг хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ, нэгдмэл улс гэсэн шалгуураар сонгож үзвэл:

Намиби Улсын Үндэсний Ассамблей 104 гишүүнтэй, 8 гишүүнийг Ерөнхийлөгч ажлын туршлага, мэргэжил чадварыг нь харгалзан томилдог, таслах эрхгүй. 96 гишүүнийг бүх ард түмнээс шууд нууцаар сонгохдоо улсын хэмжээнд 1 тойрогт хувь тэнцүүлэн хуваарилах тогтолцооны намынхаалттай жагсаалтаар сонгууль явуулдаг бөгөөд суудлыг Д’Хонтын аргаар хуваарилдаг байна.

Ангол Улсын Үндэсний Ассамблей нэг танхимтай, 220 гишүүнтэй, 90 гишүүнийг улсын 18 мужийн 18 тойргоос, 130 гишүүнийг улсын хэмжээний 1 тойргоос сонгохдоо хувь тэнцүүлэн хуваарилах тогтолцооны намын хаалттай жагсаалтын аргыг хэрэглэдэг. Суудлыг Д’Хонтын аргаар хуваарилдаг байна.

Европ тивээс Латви, парламентын олон жилийн уламжлал бүхий Дани, Финланд улсыг сонгож үзвэл:

Латви Улсын нэг танхимт парламент Сейм нь 100 гишүүнтэй. Сеймийн сонгуулийг 14-29 мандат бүхий 5 тойрогт намаас нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг сонгох хэлбэрээр явуулдаг. Тойргийн хэмжээнд сонгуульд намуудын нэрсийн жагсаалтад өгсөн саналыг хувь тэнцүүлэн хуваарилахдаа Сент Лагюгийн аргаар хуваарилдаг. Энэ аргын үндэс нь намуудын тойрогтоо авсан саналын нийлбэрийг 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14... гэх мэтээр мандатын тоо хүртэл тоонд хувааж, гарсан нодворт багтсан нэр дэвшигчдийг сонгогдсонд тооцох бөгөөд дутсан суудалд их үлдэгдлийг харгалзан суудал хуваарилдаг арга юм.

Дани Улсын парламент нэг танхимтай, 179 гишүүнтэй, Фолькетинг гэж нэрлэдэг. Парламентын сонгуулийг олон мандат бүхий 10 тойрогт намаас нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг эсхүл аль нэг нэр дэвшигчийг сонгох (намыг сонгосонд тооцогдох) журамтай. Тойргийн хэмжээнд намуудаар саналын дүнг нэгтгэж, Сент Лагюгийн арга, Харегийн босго тогтоох аргын боловсронгуй болгосон хувилбарыг ашигласнаар жижиг намуудыг илүү дэмждэг хувилбарт тооцогддог байна. Энэхүү аргын дээр дурдсанаас ялгагдах онцлог нь 1-ээс эхлэн мандатын тоо хүртэл сондгой тоонд хувааж, парламентын 135 суудлыг хуварилсны дараа үлдэгдэл суудлыг улсын хэмжээнд 2%-аас дээш санал авсан намд суудал хуваарилах, тойргуудын суудал хуваарилалтыг тэнцвэржүүлэх зорилгоор нөхөн хуваарилдаг байна.

Финланд Улсын парламент нэг танхимтай, 200 гишүүнтэй, Эдускунта гэж нэрлэдэг. Парламентын сонгуулийг Аланд арал 1 мандаттай 1 тойрогт олонхыг төлөөлөх зарчмаар, эх газарт 7-36 мандат бүхий 13 тойргогт хувь тэнцүүлэн хуваарилах тогтолцооны намын нээлттэй нэрийн жагсаалтаас зөвхөн нэг нэр дэвшигчийг сонгогч сонгох хувилбарыг хэрэглэдэг. Нэр дэвшигчид өгсөн санал нь намын саналд тооцогдох бөгөөд Д’Хонтын аргаар суудлыг хуваарилдаг.

Америк тивээс Парламентын гишүүдийн тооны хувьд Монгол Улстай ойролцоо Перу, Парагвай, Гайана улсыг сонгож үзвэл:

Перу Улсын парламент нэг танхимтай Конгресс 130 гишүүнтэй. Парламентын сонгуулийг олон мандат бүхий 25 тойрогт нам, эвслийн нэрийн хаалттай жагсаалтаар санал хураах хувилбарыг хэрэглэдэг. Суудлыг их үлдэгдлийн аргаар хуваарилдаг байна.39

Парагвай Улсын Депутатуудын, Сенатын гэсэн 2 танхим бүхий парламентыг Конгресс гэж нэрлэдэг. Депутатуудын танхим 80 гишүүнтэй, Сенатын танхим 45 гишүүнтэй. Депутатуудын сонгуулийг олон мандаттай 18 тойрогт намын нэрийн хаалттай жагсаалтаар, Сенатын сонгуулийг 45 мандат бүхий 1 тойрогт намын нэрийн хаалттай жагсаалтаар санал хурааж, хувь тэнцүүлэн хуваарилдаг байна.

Гайана Улсын парламент-Үндэсний Ассамблей нь нэг танхимтай, 65 гишүүнтэй. Үндэсний ассамблейн гишүүдийг 40 мандат бүхий 1 тойрог болон хэд хэдэн мандат (бүгд 25) бүхий 10 тойрогт намын нэрийн жагсаалтаар санал хурааж, Харегийн саналын босго тогтоох аргаар хамгийн их үлдэгдлийн аргаар суудлыг нам, эвслийн авсан саналтай хувь тэнцүүлэн хуваарилдаг байна. 5 гишүүн нь томилогддог аж.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.69.247) 2023 оны 05 сарын 14

Тэр жил холимог /мажоритар ба пропорциональ/ тогтолцоогоор намын жагсаалт нэрийн дор ард түмэнд нэр нүүргүй болсон офшор Баярцогт хужаа, Баянсэлэнгэ мэтийн лагаанууд гишүүн болсныг давтахуу?

0  |  0
zochin(150.129.143.106) 2023 оны 05 сарын 12

olon asrahin huuhed alj erhten arsan bajan bolson humuus bole m impe tuya l daa. nuts genelee shuu bitgi ter shar sonindno heled

0  |  0
zochin(150.129.143.106) 2023 оны 05 сарын 12

olon asrahin huuhed alad erten zardag india tuuni erten edig zadag humus bolbol banzaa anabanzar shuu

0  |  0
zochin(150.129.143.106) 2023 оны 05 сарын 12

olon asrahin huuehedig alj zardage etged banzaaa.

0  |  0
zochin(150.129.143.106) 2023 оны 05 сарын 12

olon asrahin huuhed talamj alsan etegd nadmida gejian

0  |  0
Top