Дуучин А.Анар-Эрдэнэ: Ийм цалингаар ажиллаж, амьдарч тэсэхгүй нь

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 12

 

Төрийн албан хаагчдын цалин хөлстэй холбоотой асуудал сүүлийн өдрүүдэд олны анхаарлыг татаад байна.

Тэр дундаа соёл, урлагийн салбарт ажиллаж байгаа уран бүтээлчид өөрсдийн цалин, урамшууллын тухай бодит байдлыг олон нийтэд нээлттэй мэдээлж эхэлжээ. Өмнө нь эмч, багш нар энэ асуудлыг хөндөж, ажил хаялт хүртэл хийж байсан. Харин энэ удаад соёл, урлагийн салбарт ажиллаж буй уран бүтээлчид цалин нэмэгдэхгүй бол Төрийн наадмын нээлт, хаалтад оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. 

Энэ тухай УДБЭТ-ын найрал дуучин А.Анар-Эрдэнэ "Сарын цалин маань 766.000. Энэ мөнгө өнөөдөр миний болон бид бүхний амьдралд хүрэх мөнгө үү, үгүй юу гэдгийг үзэгчид маань бүгдээрээ мэдэх байх. Олон жилийн тэсэж, тэвчиж, гүрийж өнгөрүүллээ. Яагаад гэвэл бид хийх ёстой зүйлээ л хийж байна гэдэг сэтгэхгүйгээр улс эх орондоо соёл түгээж байна гэсэн бодолтойгоор чин зүрхнээсээ энэ олон жилийг ажиллаж өнгөрүүллээ. Төрийн концерт, гадаадын зочид төлөөлөгчид гээд л бүхий л зүйл дээр урд нь зогсож л байдаг хүмүүс. Ийм цалингаар ажиллаж, амьдарч, тэсэж тэвчсээр тэвчээр маань барагдлаа. Одоо цаашид чадахгүй ээ" гэжээ. 

Манай улсын соёлын салбарын мэргэжлийн урлагийн байгууллагад 7000 орчим албан хаагч харьяалагддаг. Эдгээр хүмүүс сард дунджаар 766.000 төгрөгийн цалин авдаг бөгөөд энэ байдлыг өөрчлөх шаардлагатай байгаа тухай дурдан дуу хоолойгоо нэгтгэсээр байна. Энэхүү тэмцэлд УДБЭТ төдийгүй УДЭТ зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчид мөн нэгдсээр байна. 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үнэн(202.126.90.43) 2023 оны 05 сарын 16

Duuriin duuchdiin amidrlyg medku bj btgy olon yum hutsaldaad bai bolku bolood l amidrald ni hvreltsehgvi bolood l duu hooloigoo orgood bgaa yum bishv?!!!

1  |  0
иргэн(114.30.128.130) 2023 оны 05 сарын 16

Эмнэлэг, сурууль шиг ачаалал үүрээд байхгүй нь сайхан юм даа. Энд тэнд дуулаад мөнг олоод байдийн биш үү.

1  |  1
ҮНЭН(139.5.217.219) 2023 оны 05 сарын 16

Хувиараа уран бүтээл бусад шигээ хийж амьдраач Арчаагүй

1  |  2
Top