Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх баг, “Соёмбо цогцолбор” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 4.2 км, сумын төв/-д Суудлын автомашин ачааны автомашинтай мөргөлдөж автомашины төмөр хийцэд 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 05.11-ний өдрийн 23:06 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход Алаг-Эрдэнэ сумаас Мөрөн сумын чиглэлд иргэн Л /58 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан “Старикс” загварын ачааны автомашин эвдэрч замын хажууд зогсож байсан бөгөөд тус автомашины араас “Соёмбо цогцолбор” гэдэг газраас Мөрөн сумын чиглэлд иргэн А-ын жолоодож явсан “Кровн” загварын суудлын автомашин мөргөж, А /19 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байсан тул цогцсыг гарган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчид шилжүүлэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 3 )
Uurt ni yu tohioldohiig medehgui munh amidrah ym shig zan gargadag nowshnuud bh ymaa iim ymnii door hog chini enter gj bicheed bga malnuud hun hognuudaa ta nart gj helehed uiliin ur haalga anduurdaggui ym shu.Hun neg turj neg uhne jaahan ch bolow ninjin setgeltei bai.
Gyn emegnel
За галзуу солиотой юмнууд цөөрч л байг дээ!