Жүжигчин Бен Аффлек болон дуучин Женнифер Лопес нар "The Mоther" киноны улаан хивсний ёслолд оролцох үеэрээ маргадаж байгаа мэт харагдсан тухай эх сурвалжууд дурджээ. Таарамжгүй харилцаатай харагдсан тэд үүнээс хэд хоногийн өмнө мөн гадаа гудамжинд маргалдаж байгаа нь папарацичдын дуранд бичигдэн үлджээ.
Хосууд Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр мөн муудалцсан. Үүнээс хойш ааш муутай гэгдэх болсон Жейло энэ удаад ч мөн Бен Аффлекийг залхаасан бололтой хэмээн интернэт хэрэглэгчид таамаглажээ.
Холливудын алдарт жүжигчин Бен Аффлек болон Женнифер Лопес нарын гэрлэлт хүртэлх зам тийм ч дардан байгаагүй. Өнгөрсөн оны наймдугаар сард хуримаа хийж, албан ёсоор гэр бүл болсон тэд 2000 оны эхээр анх болзож эхэлсэн.
2003 онд сүй тавьж хуримаа хийхээр төлөвлөж байсан ч хурим болохоос хэдхэн хоногийн өмнө хурим нь цуцлагдаж, 2004 онд хоёр тийш болсон тэд 20 орчим жилийн дараа эргэн нийлсэн. 2022 онд гурван өдөр үргэлжилсэн тансаг хурим хийсэн тэдний гэрлэлт энэ удаад ч мөн төгсгөл болж магадгүй хэмээн олон нийт таамаглаж эхэлжээ.
Сэтгэгдэл ( 7 )
Уудаг хүн төвөгтэй л дээ
Бэн харваас архи ууж байгаа царайтай байна. Жэй Лод ийм ачаа хэрэггүй.
salna
Удахгүй сална, энэ хүүхэн
Жэйло: гарахдаа гэрлээ унтраасан уу гэж асуугаад, цаадах нь би анзаарсангүй ээ гэсэн чинь Жэйло: тогны мөнгө явж өгсөөн гээд л жоохон гэр бүлийн л маргаан болж шүү дээ.
Зсссс хэнд хамаатай гэж
Baliar energy sorogch be,iim yumnud ih bga,hulgaillj energyr amidrlaa ahiulsnch tolbro tolnoshteizz