Шинэ үеийн "BLACKPINK" гэгдээд буй "BABYMONS7ER" шинэ дуугаа цацлаа

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 15

 

"YG" энтертайнментээс төрөн гарч буй охидын "BABYMONS7ER" хамтлаг дебютээс өмнөх дуугаа цацжээ. 

Шинэ үеийн "Blackpink" хэмээн нэрлэгдээд буй тус хамтлагийн бүрэлдэхүүнийг "YG" энтертайнментийн захирал Ян Хьюн Шиг энэ сарын 11-ний өдөр зарласан. Хамтлагт орохоор өрсөлдөж буй 7 бэлтгэгдэгчийн шалгаруулалтын үйл явц "Last Evaluation" нэртэйгээр олон нийтэд хүрч байсан бөгөөд хамтлаг 5 гишүүнтэй байна хэмээн энтертайнментийн зүгээс мэдэгдэж байсан. Гэсэн ч хэдийнэ өөрсдийн гэсэн шүтэн бишрэгчидтэй болсон охидыг бүгдийг нь хамтлагтаа авахаар болсон "YG" энтертайнмент охидын дебютийг ойрын хугацаанд хийнэ гэдгээ амлажээ.

Уг мэдэгдлийн дараа "BABYMONS7ER" хамтлагийн охидын дебютээ хийхээс өмнө гаргасан "Dream" хэмээх дуу олны хүртээл боллоо. Уг дуу хамтлагийн гишүүдийн мөрөөдлөө биелүүлэхийн тулд өнөөг хүртэл урсгасан хүч хөдөлмөрийг илэрхийлжээ. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top