“Баларсан” Норвеги шоолох вий!

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 05 сарын 15

Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл өргөн баригдсанаас хойш УИХ-ын гишүүдийн боловсролын түвшин, олон нийтэд таалагдахын тулд юу ч хамаагүй ярьдаг байдлыг сүүлийн үед харах боллоо.

Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээрээ дэлхийд 6-р байранд, эдийн засгийн өрсөлдөх чадвараараа эхний тавд багтдаг Норвеги хэмээх улсыг нүүрс, Хөгжлийн банк зэрэг улсын хамаг сан, өнгөтэй өөдтэйг дээрэмдсэн эрх мэдэлтнүүдээр дүүрсэн парламенттай Монгол Улсын Их Хурлын гишүүн баларч байгаа хэмээн муулахыг хоёр чихээрээ сонслоо. 

Угтаа Норвеги балрах биш Монгол баларч байна. Учир нь 76 гишүүний 4, 5 нь сууж байгаад хууль баталдаг, тав араваараа нэгдэж, бүлэглэлд орж улсаа цөлмөн дээрэмддэг 30 жилийн туршлага манайд бий.

Хэн нэг бизнесмэний түрийвчинд орж, тэдэнд ашигтай хууль баталдаг УИХ-ын гишүүдийн тоог нь нэмж, элдэв бүлэглэлд харьяалагддаг асуудлыг болиулъя гэж зүтгэхэд Ц.Даваасүрэн гишүүн эгдүүцсэн нь энэ.

Норвеги улсын жишээг авч, баларсан орон шүү дээ гэж анхааруулж байгаа нь дэлхийд инээдэм болох шинжтэй. “Баларсан” норвегичууд энэ яриаг нь сонсвол жинхэнэ баларч яваа Монгол Улсыг шоолох нь дамжиггүй. Учир нь манай улс Норвегийн хажууд ДНБ, эдийн засгийн өрсөлдөх чадвар зэрэг үзүүлэлтээрээ хол хоцорно. 


УИХ-ын гишүүн хэмээх алдар зүүхээрээ дарга гэж өөрийгөө сэтгэн, хүссэн бүхнээ гүйцэлдүүлэх гэж улайран дайрдаг гишүүдийг хазаарлая гэж Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл өргөн барьсан. Үүнийг эсэргүүцэж суугаа хүмүүс бол өөрсдийнх нь эрх ашиг хөндөгдөж эхэлж байгаа учраас ингэж үймэж байна гэж харж болохоор. 

Дэлхий өөрчлөгдөж байна. Улс орон бүр ардчиллаа хэрхэн хамгаалж үлдэх вэ гэдэг асуултад хариулт олохыг хичээж явна. Бид ч бас гадны нөлөөллөөс сэргийлэхийн тулд нийгмийн төлөөллийг бүрэн хангаж парламентаа бэхжүүлье хэмээн зориглож эхэллээ. Энэ өөрчлөлтийг “дарга нар дахиад нэмэгдэх нь” хэмээн муйхарлан эгдүүцэж байгаа нь эргээд улс орны аюулгүй байдал, ардчилсан засаглалыг дарангуйлал руу шилжүүлэх аюул гэдгийг ойлгох ухаан хайрлаач. 
“Баларсан” хэмээх Норвегийг даган дуурайх уу, жинхэнээсээ баларч уруудан доройтох уу гэдэг сонголт бидний өмнө ирлээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Офшор(66.181.185.250) 2023 оны 05 сарын 18

Дэлхий шоолж байна. 76 ждү нүүрсчин казиночин офшорчидоор дүүрсэн энэУИХ г дэлхий шоолж байгаа

0  |  0
Эрдэнэ (59.153.112.37) 2023 оны 05 сарын 17

Зссссс

0  |  0
Алтай (66.181.160.16) 2023 оны 05 сарын 17

УИХ гишүүдээ бүрэн ажиллуулж чаддаггүй байдлаа олон гишүүнтэй болж нөхөхгүй шүү. Ажиллаж чадвал гишүүд цөөдөхгүй. Авилга авдаг байдлаа ч битгий өөгшүүл. Хэрэв Ажиллаж чадахгүй бол ерөнхийлөгчийн засагтай болчихоё за

0  |  0
барбаа(192.82.89.58) 2023 оны 05 сарын 15

2024 оны сонгуульд нэр дэвшиж харагдвал Ц.Даваасүрэнг хөөгөөд явуулаарай хөвсгөлчүүдээ

1  |  0
Зориг(202.9.40.147) 2023 оны 05 сарын 15

Их мэдэгч сдаг сонсох итгэх шаардлагагүй ээ

1  |  0
Top