КАНН 2023 | "Баавгай болохсон" кино баг Францыг зорилоо

2023 оны 05 сарын 16

 

2023 оны Каннын Олон улсын кино наадмын "Un Certain Regard" төрөлд найруулагч П.Золжаргалын бүтээл "If Only I Could Hibernate" буюу "Баавгай болохсон" кино албан ёсоор шалгараад байгаа билээ. Кино багийнхан өнөөдөр Францыг зорилоо. 

Энэ сарын 16-27-ы өдрийн хооронд зохион байгуулагдах уг наадмын "Un Certain Regard" төрөл нь Каннын олон улсын кино наадам дахь албан ёсны сонгон шалгаруулалтын хэсэг юм. Тус шалгаруулалт нь 1998 оноос хойш явагдаж байгаа бөгөөд энэ нь олон улсад гарах хүсэл эрмэлзэлтэй залуу найруулагч нарын ур чадварыг дэлхийд таниулах, шинэлэг зоримог бүтээлүүдийг урамшуулах зорилгоор олгож эхэлсэн шагнал юм. 

Энэ жилийн хувьд "Un Certain Regard" төрөлд эхний ээлжинд 17 бүтээл шалгараад байна. Өнөөдөр буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 17-нд нэмэлт 5 хэсэгт шалгарсан 20 бүтээлийг олон нийтэд зарлах аж. 

 

 

"Un Certain Regard" төрөлд шалгарсан 17 бүтээлийг танилцуулж байна

LE RÈGNE ANIMAL - Найруулагч Thomas CAILLEY 

LOS DELINCUENTES - Найруулагч Rodrigo MORENO (THE DELINQUENTS)

HOW TO HAVE SEX - Найруулагч Molly MANNING WALKER  

GOODBYE JULIA - Найруулагч Mohamed KORDOFANI   

KADIB ABYAD - Найруулагч Asmae EL MOUDIR (THE MOTHER OF ALL LIES)

SIMPLE COMME SYLVAIN - Найруулагч Monia CHOKRI

CROWRÃ - Найруулагч João SALAVIZA, Renée NADER MESSORA (THE BURITI FLOWER)

LOS COLONOS - Найруулагч Felipe GÁLVEZ  (THE SETTLERS)

OMEN - Найруулагч BALOJI   

THE BREAKING ICE - Найруулагч Anthony CHEN

ROSALIE - Найруулагч Stéphanie DI GIUSTO

THE NEW BOY - Найруулагч Warwick THORNTON

IF ONLY I COULD HIBERNATE - Найруулагч Zoljargal PUREVDASH   

HOPELESS - Найруулагч KIM Chang-hoon 

TERRESTRIAL VERSES - Найруулагч Ali ASGARI, Alireza KHATAMI

RIEN À PERDRE - Найруулагч Delphine DELOGET  

LES MEUTES - Найруулагч Kamal LAZRAQ  


"Баавгай Болохсон" уран сайхны киног олон улсад түгээх, худалдах үйл ажиллагааг Франц улсын "Urban Sales" компани хариуцан ажиллахаар болжээ.

Мөн Франц улс дахь дистрибюшин эрхийг "Eurozoom" эзэмшиж байгаа бөгөөд киноны пост продакшн Парис хотноо хийгджээ. 

“Амигдала Фильмс”-ийн найруулагч, продюсер П.Золжаргалын “Баавгай болох сон” буюу "If Only I Could Hibernate" бүрэн хэмжээний уран сайхны киноны зохиолыг найруулагч П.Золжаргал болон Magnolian нэрээрээ танигдсан Б.Дөлгөөн нар хамтран бичжээ. 

Физикийн шинжлэх ухаанд хорхойссон 15 настай хүүгийн тухай өгүүлэх тус кино өнөөгийн нийгэмд тулгамдаад буй олон олон асуудлыг хөнджээ. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмцэх хүүгийн аялал хэрхэн өрнөхийг "If Only I Could Hibernate" киноноос хүлээн авч үзээрэй. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top