"ТООНОТ" рекордсын уран бүтээлч Жэйсон буюу Б.Баяржавхлан "Яг түүн шиг" нэвтрүүлэгт оролцож өөрийнхөө өөр талуудыг үзэгчдэдээ дэлгэн харуулсаар байна. 2012 онд КУДС-ыг жүжигчин мэргэжлээр төгссөн тэрээр чамгүй мэдрэмжтэй нэгэн. Нэвтрүүлгийн үеэр дуулах, жүжиглэх, бүжиглэх авьяасаа нэгэн зэрэг харуулж буй тэрээр энэ зун өөрийн анхны бие даасан цомгоо гаргахаар болжээ.
Түүний харьяалагддаг "ТООНОТ" рекордсын 5 жилийн ой энэ жил тохиож буй. Он гарснаас хойш нам гүмхэн байсан "ТООНОТ"-ынхон тавдугаар сарын 15-нд "TNT" төслөө албан ёсоор нээлээ. Төслийн нээлтийн үеэр "ТООНОТ"-ын хамт олон Монголд анх удаа 7 шинэ дууны клипээ зэрэг цацаж үзэгчдэдээ сюрприз барисан. Энэ үеэр дуучин Жэйсоны "Мартаж чадахгүй" дууны видео клипийг мөн үзэгчдэдээ толилуулжээ.
Ойн баяраа тохиолдуулан олон олон сюрприз бэлдсэн байгаа түүний тухай 5 баримтыг хүргэж байна.
Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн тэрээр сурагч байхдаа урлаг соёлын арга хэмжээнд идэвхтэй оролцдог хүүхэд байжээ. Хичээлийн үеэр хөгжмийн багш нь дуудаад аваад явчихдаг байсан тэрээр “Яргуй” наадам, “Ирээдүйн одод” зэрэг тэмцээнүүдэд амжилттай оролцож, медаль цуглуулдаг байжээ.
Жэйсон 7-р ангид байхдаа "Хотын охид" кинонд анхны дүрээ бүтээж байжээ.
10 жилд байхдаа “Only Top” хэмээх хамтлаг байгуулж байсан.
"Жүжигчин болно гэх үед манай гэр бүлийнхэн айхтар сүртэй дэмжээгүй, бас эсэргүүцээгүй. Аав, ээж хоёр маань “чи юу хүсэж байна, юу хиймээр байна тэр зүйлээ хий, тэгвэл хүн амжилтад хүрэх магадлалтай, бодсоноороо хий” гэсэн".
"“Тоонот”-оос цацагдсан миний анхны соло уран бүтээл “5 MINUTES” дуу байдаг. 10 жилийн ойгоо ч мөн хамтдаа хийнэ гэж боддог"
Сэтгэгдэл ( 2 )
Sajhan avyastai huu bna lee
”Яг түүн шиг” нэвтрүүлгийг үзэж байхдаа 1-р ангийн зээ хүү бид хоёр хэн түрүүлэх вэ гэхэд тэр эмэгтэй болсон ах Аделийг дуулсан гээд би ч бас Адёли болсон ах нь ямар гоё дуулдаг вэ гээд бодсон. Гэтэл бид түрүүлнэ гээд байтал яг л түрүүлсэн дээ. Баяржавхлан түрүүлж, дуучин юм болов уу гэтэл жүжигчин болж бид их баярласан. Үнэхээрийн сайхан дуулдаг мундаг хүү байлаа. Ажилд нь амжилт хүсэж эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхныг хүсэж байна.