Реппэр Thunder бие даасан тоглолтоо хийхээр болжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 16

 

Монголын хип хоп ертөнцөд өөрийн гэсэн байр сууриа хэдийнэ бий болгож чадсан реппэр Тандер "ТООНОТ" рекордсын 5 жилийн ойд зориулсан "TNT" төслийн нээлтийн арга хэмжээг тохиолдуулан реппэр Бабартай хамтарсан "Сүүдэр" дууныхаа клипийг цацлаа. 

Ойн баярын сюрприз үүгээр дууссангүй. Реппэр Тандер ирэх есдүгээр сард үзэгчдийн хүсэн хүлээсэн бие даасан тоглолтоо "Төв цэнгэлдэх хүрээлэн"-д хийхээр болжээ. 

Дебютээ хийсэн цагаасаа эхлэн сонсогчдын хайр, хүндлэлийг хүлээсэн тэрээр тоглолтынхоо бэлтгэл ажилд хэдийнэ оржээ. Мөн "ТООНОТ" баримтат кино үзэгчдийн хүртээл болох бөгөөд ирэх  арваннэгдүгээр сард "ТООНОТ Vol4" цомог гарч, "ТООНОТ" рекордсын 5 жилийн ойн тоглолт болох ажээ. 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.161.78) 2023 оны 05 сарын 17

Mundag hudulmurch shuu amjilt

0  |  0
Мундаг шүү(122.201.31.249) 2023 оны 05 сарын 17

ЕРТӨНЦ ХАРАНХУЙГ ГЭРЭЛТҮҮЛНЭ

0  |  0
oogii(202.9.46.162) 2023 оны 05 сарын 16

goe duuldag bish

0  |  0
Top