ХАРХОРУМ 2023 | Төсөөллөөс давах "төгс" мэдрэмж

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 16

~Саран нарыг халхалж, гэрэлт өдрийг сүүдэр нөмрөх ахуйд үл таних, ер бусын ертөнцөд та бид нэвтрэх болно~

 

Өнгөрсөн жил Visual Art-ыг 11 метр өндөр, 360° хэмжээс бүхий дэлгэцээр үзэнгээ шилдэг DJ нарын хөгжмийг сонсох боломжийг "KHARKHORUM Visual Art & Music Festival" наадам хөгжимд дурлагсдад олгосон. Төсөөллөөс ч дээгүүр мэдрэмжийг хөгжим сонсогчдод бэлэглэсэн тус хөгжмийн наадам энэ жил "Kharkhorum “ECLIPSE” Visual Art & Music Festival" нэртэйгээр зохион байгуулагдах гэж буй баярт мэдээг дуулгахад таатай байна. 

Техно болон хаус урсгалын хөгжмийг лазер гэрлийн шоутай хослуулахын сацуу уран зургийн дүрслэл бүхий "Visual art"-р баяжуулан өөр ертөнцөд аваачих тус фестивальд дэлхийн шилдэг техно Dj нарын нэг продюсер Nina Kraviz оролцох гэнэ. 

Түүнээс гадна домогт Ben Frost, Dopplereffekt, Alex Wilcox нарыг урин тоглуулж байгааг дуулгахад таатай байна. Мөн Монголын шилдэг DJ Mara b2b TMK, NOMTII нар оролцох болно.

Дэлхийн хэмжээний тайз, дэлгэц, хөгжмийн хослолыг мэдрүүлэх уг шоунд урьд өмнө нь байгаагүй сонирхолтой том хэмжээний лед дэлгэцийн инстолляцаар дамжуулан, Испанийн уран бүтээлч Эфренийн итгээд сонин ертөнцөөр аялуулахаар төлөвлөөд байна.

"Kharkhorum “ECLIPSE” Visual Art & Music Festival" ирэх зургаадугаар сарын 10-нд "Steppe Arena"-д зохион байгуулагдана. Тасалбарыг Steppe Arena веб хуудсанд хандан худалдан авах боломжтой. 

 

 

KHARKHORUM VISUAL ART & MUSIC FESTIVAL 2022 - AFTER MOVIE

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top