Дэлхийн шилдэг DJ, продюсер Нина Кравис МОНГОЛД

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 16

 

Олон улсын алдарт DJ, хөгжмийн продюсер Нина Кравис Монголд ирэхээр болжээ. Дэлхийн шилдэг DJ нарын нэг тэрээр хоёр дахь удаагаа зохион байгуулагдах гэж буй "KHARKHORUM Visual Art & Music Festival"-д оролцох аж. 

Нина Крависийн хувьд 2000-аад оны эхээр хөгжмийн карьераа эхлүүлжээ. 2006 онд Мельбурн хотноо хөгжмийн чиглэлээр суралцах болсон тэрээр 2012 онд өөрийн нэрээр нэрлэсэн анхны цомгоо гаргасан байна. 2014 онд өөрийн TRIP хэмээх дуу бичлэгийн студийг байгуулсан Нина өдгөө дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн шилдэг уран бүтээлч болжээ. 

"KHARKHORUM Visual Art & Music Festival"-ийн хувьд энэ жил "Kharkhorum “ECLIPSE” Visual Art & Music Festival" нэртэйгээр зохион байгуулагдаж буй. Өнгөрсөн жил Visual Art-ыг 11 метр өндөр, 360° хэмжээс бүхий дэлгэцээр үзэнгээ шилдэг DJ нарын хөгжмийг сонсох боломжийг уг наадам хөгжимд дурлагсдад олгосон. Төсөөллөөс ч дээгүүр мэдрэмжийг хөгжим сонсогчдод бэлэглэсэн тус хөгжмийн наадам энэ жил домогт Ben Frost, Dopplereffekt, Alex Wilcox нарыг урин тоглуулж байгааг дуулгахад таатай байна. Мөн Монголын шилдэг DJ Mara b2b TMK, NOMTII нар оролцох болно. 

"Kharkhorum “ECLIPSE” Visual Art & Music Festival" ирэх зургаадугаар сарын 10-нд "Steppe Arena"-д зохион байгуулагдана. Тасалбарыг Steppe Arena веб хуудсанд хандан худалдан авах боломжтой. 

 

 
 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.21.100.210) 2023 оны 05 сарын 17

Манай авгай охин хоёр цагаан сараар энэ хүүхэнээс ч мундаг D J хийдэг шүү тэгэж ярих юм бол.

0  |  0
Dancer in the dark(64.119.27.176) 2023 оны 05 сарын 16

Gaihamshigtai\n

1  |  0
Top