Ч.Номин: Орон нутгийн соёлын салбарын 3002 хүнд нэг удаагийн тэтгэмж олгоно

2023 оны 05 сарын 17

Засгийн газраас гарсан соёлын салбарын зарим нэг шийдвэрийн талаар Соёлын сайд Ч.Номин өнөөдөр /2023.05.17/ мэдээлэл өглөө.

Тэрээр "2022 оноос хэрэгжиж эхэлсэн Соёлын тухай хуулиар үндэсний заалтуудын нэг бол төвөөс алслагдмал газар ажиллаж байгаа соёлын байгууллагуудын соёлын ажилтан, албан хаагч нар таван жил тутамд зургаан сартай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгох заалт байгаа. Энэ заалтыг хэрэгжүүлэх журмыг өнөөдрийн Засгийн газраас баталлаа.

Ингэснээр соёлын салбарын нийтдээ 452 байгууллагын 432 нь хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг. Үүнд ажиллаж байгаа 4470 албан хаагчдын 3002 хүнд нэг удаагийн таван жил тутамд олгогдох зургаан сартай тэнцэх тэтгэмж олгох болж байна.

Ингэснээр орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа соёлын салбарын ажилтан, албан хаагчдын 70 хувь нь өнөөдрийн байдлаар нэг удаагийн тэтгэмж авах боломжтой болж байна” гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top