Өнөөдөр буюу 2023.05.17-нд соёл урлагийн мэргэжлийн байгууллагын төлөөллүүд нэгдэн Соёлын яаманд шаардлага хүргүүллээ. Соёл урлагийн салбарын ажилчдын цалинг нэмэгдүүлэх асуудлыг заасан хугацааны дотор Засгийн газрын хуралдаанд оруулан шийдвэрлээгүй тохиолдолд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэдгээ тэд албан ёсоор мэдэгдлээ.
Соёр урлагийн салбарын ажилчдын одоогийн нөхцөл байдлын тухай МУСТА П.Баярмагнай:
Бид анхдагч хэрэгцээгээ хангаж чадахгүй байна шүү дээ. Хоолны мөнгө байхгүй, ар гэр маань зээлтэй, хувцас авъя гэтэл мөнгө нь хүрэхгүй, ийм л байдалтай байна. Анхдагч хэрэгцээ маань хүрэлцэхгүй байна шүү дээ. Өнөөдөр хувийн хэвшлийн байгууллагын үйлчлэгчийн цалингаас бага цалинтай гэхэд хилсдэхгүй. Би Дуурийн театраас гадна зургаан театрт урилгаар ажиллаж байсан. Гол нь ажилласан газар болгон маань адилхан цалинтай байсан. Дүр бүтээгээд илүү, нэмэгдэл цалин авна гэсэн зүйл байхгүй. Тэгдэг бол гоё л байна. Тийм зүйл байхгүй. Хаана ч ажилласан ялгаа байхгүй. Урлаг хаягдсан. Тиймээс бид үүний төлөө дуугарахаар шийдсэн.
Дан ганц урлагийн салбар биш шүү дээ. Эмч, эмнэлгийн байгууллага гээд л Төрийн үйлчилгээний гэгддэг байгууллагын ажилтнууд бүгд цалин багатай байгаа. Тэр бүх хүний өмнөөс дуугарч байгаа юм. Би 14 жил ажиллаж байна. Тайзан дээр зүгээр л гоё дуулаад л яваад байдаг. Тэгтэл тайзны ард амьдрал хэцүү байна. Бид нар ийм цалинтай гэж хэлэх эрхгүй мэт л боддог байлаа. 350 мянган төгрөгөөр хэд хонох уу? төсөөлөхөд хэцүү л дээ. Гэхдээ бид чадсаар ирсэн.
Урлагийн салбар үнэхээр хаягдсан. Шинэ залуу уран бүтээлчид одоо ирэхгүй шүү дээ. Тэд хэзээ ч 700 мянган төгрөгийн цалингийн төлөө энэ мэргэжлийг сонгоогүй. Тиймээс бүгд л хийх боломжтой байгаа зүйлсээ хийж байна. Миний найзууд гэхэд л дуурийн дуучин, балетчин мэргэжилтэй байж зах дээр өмд, гутал зарж байна, хороололд гар утасны лангуу ажиллуулж байна. Бүгд л мэргэжлийн уран бүтээлчид шүү дээ. Тэд цалин ийм муу байгаа тохиолдолд хэзээ ч урлагтаа эргэж ирэхгүй шүү дээ. Ар гэрийн асуудал үнэхээр тулгамдаж байна. Үүнээс үүдэж хэрүүл маргаан гарна. Гадагшаа явсан хэд маань ирэх үгүйг мэдэхгүй байна.
Сэтгэгдэл ( 3 )
Зайлаач дээ хувьчлах хэрэгтэй дээ чаддаг нь тогло чадахгүй нь
Угаас энэ олон урлагчдын хэрэг байдаг юм уу, олигтой хун узчихээр юм хийдэггуй улс сайн цалинтай байхгуй нь ойлгомжтой ш дээ, энэ олон театр чуулгыг бугдийг нь хувьд гаргавал таарна, зах зээлийнхээ хуулиар улдэх нь улдээд урэгдэх нь урэгдээд л явна биз
яваач зайлаач дээ гаднаас хүмүүс авирч дуулуулья