Монголын либерал намын дарга Э.Оргилоос ирүүлсэн “... Монголын либерал нам нэрээ өөрчилж, Ардчилсан монгол ялна нам (АМЯН) болон өөрчилснийг бүртгүүлэх” тухай өргөдлийг Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанд танилцуулав.
Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын 3 дугаар зүйлийн 3.2-т “... Өргөдөл гаргагч шүүгчийн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд өргөдлийг бусад баримтуудын хамт шүүгчээс албан бичгээр буцаана.”, 3.3-т “Энэ журамд заасан шаардлага хангаагүй, ... өргөдлийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэхгүй, Танхимын нийт шүүгчийн хуралдаанд танилцуулж, албан бичгээр хариу өгнө.” гэж заасны дагуу өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаахаар шийдвэрлэсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )