Ч.Номин: Бусад салбараас хол тасарсан цалин өгөх боломжгүй

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 17

Соёл, урлагийн салбарын ажилчид цалин хөлсөө нэмэгдүүлэх шаардлага тавиад байгаа билээ. Заасан хугацаанд цалин хөлстэй холбоотой асуудлыг шийдэхгүй бол тэмцлийн дараагийн үе шатанд шилжнэ гэдгээ мэдэгдсэн уран бүтээлчдийн төлөөлөл болон Соёлын сайд Ч.Номин нар ДБЭТ-т уулзалт хийж байна. Энэхүү үйл явдалтай холбоотой мэдээллийг багцлан хүргэж байна. 



ТАВАН ЖИЛ ТУТАМД ЗУРГААН САРТАЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТЭТГЭМЖ ОЛГОНО
 

Засгийн газраас гарсан соёлын салбарын зарим нэг шийдвэрийн талаар Соёлын сайд Ч.Номин өнөөдөр /2023.05.17/ мэдээлэл өглөө.

Тэрээр "2022 оноос хэрэгжиж эхэлсэн Соёлын тухай хуулиар үндэсний заалтуудын нэг бол төвөөс алслагдмал газар ажиллаж байгаа соёлын байгууллагуудын соёлын ажилтан, албан хаагч нар таван жил дутам зургаан сартай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгох заалт байгаа. Энэ заалтыг хэрэгжүүлэх журмыг өнөөдрийн Засгийн газраас баталлаа.

Ингэснээр соёлын салбарын нийтдээ 452 байгууллагын 432 нь хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг. Үүнд ажиллаж байгаа 4470 албан хаагчдын 3002 хүнд нэг удаагийн таван жил mутамд олгогдох зургаан сартай тэнцэх тэтгэмж олгох болж байна.

Ингэснээр орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа соёлын салбарын ажилтан, албан хаагчдын 70 хувь нь өнөөдрийн байдлаар нэг удаагийн тэтгэмж авах болмжтой болж байна” гэлээ.


 

 

УЛСЫН НААДАМ ХҮРТЭЛ ЦАЛИНГ 1.5 САЯД ХҮРГЭХГҮЙ БОЛ НААДАМД ОРОЛЦОХГҮЙ
 

МУСТА П.Баярмагнай: Та жилийн дотор цалин  нэмнэ гэлээ. Энэ нь хуурч байгаа юм шиг санагдаж байна. Наадам хүртэл бидний цалинг 1.5 сая болгохгүй бол Наадамд бид оролцохгүй. Бид бүгд Наадам хүртэл жагсаж чадна. 

Уран бүтээлчид: Үгээ хэлснийхээ өмнөөс дарга цэргүүддээ доромжлууллаа. Бид танд өнөөдөр үгээ хэлэх гэж ирсэн. Залуус ийм цалингаар амьдарч чадахгүй. Бид суурь цалингаа нэмүүлье гэж хэлсэн. Нэмэгдэл цалин яриагүй. 560 мянгаас 1 сая болгоно гэдэг бүтэхгүй зүйл. Түүгээр чинь амьдарч хүрэхгүй. 

-Цаашид бил цалин нэмтэл жагсана. Дэлхийд зартай дуучид чинь гаднын оронд жорлон угаагаад, барилга бариад байна. Яамтай болохдоо бид үнэхээр баярласан. Цалингийн нэмэгдэлд хөдөө орон нутгийн хэчнээн ажилчид хамрагдаж байгаа вэ. Цалингаа үндэсний статистикийн хорооны тогтоосон дундаж цалинд хүргэ. Бид хоёр идэхгүй, хоосон хонохгүй л амьдарч байна. 

 


 

 

СОЁЛЫН САЙД САЛБАРЫНХАНТАЙГАА ГУДАМЖИНД ГАРЧ ЦАЛИНГАА НЭМЭГДҮҮЛЭХ ГЭЖ БАЙНА ГЭЖ ЯРЬЖ БАЙНА
 

Соёлын сайд Ч.Номин: Салбарынхнаа ойлгож байна. Манай салбар гэхгүй олон салбарт тулгамдаж байгаа зүйл. 6-25 хувиар бага байгаа. Нөгөө талд инфляц өндөр байна. Байдал хүнд байгааг бид үнэхээр сайн ойлгож байгаа. Өнөөдрийн байдлаар бид үе шаттайгаар цалин нэмнэ гэж танилцуулсан. 

159 тэрбум төгрөг цалин нэмэгдүүлэхэд шаардлагатай байгаа. Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Төрийн үйлчилгээний албан хаагч хамрагдах уу гэдэг асуудал байна. 

Соёлын сайд салбарынхантайгаа гудамжинд гарч жагсаж байгаад цалин хөлсөө нэмэгдүүлэх гэж байна гэж гадуур ярьж байна. Би үүнд санал нэг байна. Бид нийтээрээ цалингаа нэмүүлэх талаар ярих ёстой. Гэхдээ бусад салбараас хол тасарсан хэмжээний цалин өгөх боломжгүй. Төсвийн даац хэтэрнэ. Гурван талт хэлэлцээр хийгдээд эхэлсэн байгаа. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам энэ тал дээр анхаарч ажиллах болно. 

Орон нутагт байгаа соёлын байгууллагуудаа үйл ажилллагаатай болгож тогтмол орлоготой болгох бодлого хэрэгжүүлэх арга хэмжээ авч байгаа. Бид төсвөөс гадуур орлогоор яаж цалин хөлсөө тавьж, үр ашигтай ажиллаж болох вэ гэдэг дээр анхаарал хандуулах хэрэгтэй байгаа. Үүн дээр дахин загварчлах арга хэмжээ авна. 

Монгол улсын ДНБ-ий 14.2 их наяд нь цалин хөлс болон урсгал зардалд явдаг. Үүн дээр тулгуурлан бид цалин хөлсний асуудлыг шийддэг. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам ч мөн энэ тал дээр ажиллаж байгаа. 

159 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх санал гаргасан. Энэ нь улсын төсөвт маш хүнд тусна. Тиймээс би дур мэдэн амалж чадахгүй. Манай улс дан ганц уул уурхайн импорт дээр тогтож байна. Нүүрсний үнэ сая дахиад л уначихлаа. Дэлхий дахинд нөхцөл байдал хүнд байна. Манай улс ДНБ-ээ дөрөв дахин нэмсэн тохиолдолд бид хангалттай хэмжээний цалин хөлс авдаг болно. 

 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.53.64) 2023 оны 05 сарын 18

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. ADITYA(197.211.53.64) 2023 оны 05 сарын 18

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
zochin(71.239.25.243) 2023 оны 05 сарын 17

naad hooson tsamaan zantai hereglee undur barimaluudaa turuus tejeehee boliod huviin bolgochih.Tegeed Asashyoryugiin tsirk shig yum bolohooroo uilaldaad guigeed irne.teatr chuulga salbar baiguullagiin darga nar n managementee saijruul.Sul rsalin avdag hurgan darga nar tolgoigoo ajilluul.Ulsaas rsalinjdag garuud uureg hariutslagagui parazit setgelgeetei bolchihdog.Bugdiig n huvichilbal taarna.Tegeed zahiralyydtaigaa alalrsaad buun buunuuruu halagdah tushaal avaad yz l dee.Darga zahiraluyd n hudulguuntei sergelen hamt olniihoo tuluu bol orlogoo nemegduuleh olon bolomj bii.bod bod bod

0  |  0
zochin(150.129.142.195) 2023 оны 05 сарын 17

Сүүлийн үед соён гэгээрүүлэх яг юу хийсэн бэ? Нам дагаж гүйсэн хэдэн дуучин жүжигчин. Цалингаас гадуур орлоготой биз дээ. Нийгэмээ соён гэгээрүүлэх ажил хийсэн бодит жишээ байна уу? Энэ Номин сайд нь сонгуульдаа бэлдээд эхэллээ ш тэ. Найз хүүхнүүдээ ч хөдөлгөөд эхэлж.

0  |  0
надмид(202.9.40.163) 2023 оны 05 сарын 18

Урлагынхан гэж МОНГОЛ ХЭЛИЙГ СҮЙРҮҮЛСЭН ХЭДЭН НӨХДҮҮД МОНГОЛ ХЭЛЭЭ ЭХЛЭЭД АВАР ....МОНГОЛООРОО САЙН ЯРЬ ТЭГЭЭД ДАРАА НЬ УРЛАГАА ХӨГЖҮҮЛЭХ ТАЛ ДЭЭР АЖИЛЛА...бүү гадаад үгээр ярь...бүү хар инергитэй буюу муу ёрын үгээр ярь ... тэгвэл цалин чинь нэмэгдэнэ...ядаргаатай гээд л орлиод байвал улам ядуу болоод цалин чинь хүрэлцэхгүй болно...гэх мэт

0  |  1
zochin(73.111.180.213) 2023 оны 05 сарын 17

Bayrmagnai arxichin naadamd yu xuudeg yum oroltsoxgyi baisan ch bolno

2  |  0
7(103.26.193.123) 2023 оны 05 сарын 17

Урлагийн салбарынхан цалин хөлсөө нэмэгдүүлэх шаардлага тавьж, жагсаж, тэмцэж байгааг буруушаахгүй, харин үндэсний дархлаа монгол наадмаа барьцаалж, бойкотлохыг хүлээн зөвшөөрөхгүй.

4  |  0
зочин(64.119.23.123) 2023 оны 05 сарын 17

эсвэл бүгд гадгшаа зайл гаднаас дуурийн дуучдыг авчирч тоглуулвал эд нарт цалин өгснөөс л дээр дээ

3  |  0
зочин(66.181.160.87) 2023 оны 05 сарын 17

цалинг боломжийн хирээр нэмэх боломжгүй гэж байна нөгөө төрөөс хулгайлсан луйварчдаас хөрөнгө мөнгийг хураагаад ч болтугай цалинг нэм л дээ юу гээд худлаа их мэдэгч царайлаад донгосоод байгаа хүүхэн бэ

1  |  3
зочин(64.119.23.123) 2023 оны 05 сарын 17

зөв шүү гадуур орлого олохгүй бол зүгээр суугаад жилд ганц хоёр концерт тоглодог хүмүүс их цалин авна гэж юу байхав дээ өөрсдөө ч бас хөдөлж орлог олох хэрэгтэйы шүү ямар багш эмч нар шиг ажиллаж байгаа биш дээ даварсан юмнууд

5  |  0
Ард түмэн сэр...(192.82.68.186) 2023 оны 05 сарын 18

Улсынхаа жилийн төсөвтөй тэнцэх хэмжээний үнэ бүхий газрын баялагаа хулгайч луйварчдад алдчихаад төр нь модоо барьж бидэнд цалин тэтгэвэр нэмэх боломж байхгүй гэж байгаа ЗГ УИХ ыг ард иргэд шүүмжлэхээс өөр яах вэ дээ тэд тэр хулгайч луйварчдаа өөрсдийн дундаас ил болгох сонирхолч байхгүй байгаа. Харин УИХ гишүүдийн тоог 152 болгох талаар ард иргэддээ шахалт үзүүлж байгаа нь иргэдийн эгдүүцлийг илт хүргэж байна. Мэдээж хулгайч луйварчдаар дүүрсэн УИХ ын гишүүдийн тоог 152 т хүргэх сонирхол хэнд ч байхгүй, хэрэв тэд сансандаа хүрч 152 хүрвэл иргэдийн амжиргаа улам ядууралд орж ч болно...

2  |  3
Top