Балетын үндэсний сургуулийн "ЗУНЫ СУРГАЛТ"-ын бүртгэл 23-нд нээгдэнэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 05 сарын 18

Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн үүсгэн байгуулсан Монголын балетын үндэсний сургуулийн 2023 оны зуны эрчимжүүлсэн сургалтад хамрагдах сурагчдыг тавдугаар сарын 23-наас эхлэн бүртгэхээр боллоо. 

Зуны сургалт зургаа болон наймдугаар сард үргэлжлэх ба дараах ангиудад элсэлт авах ба дараах хоёр ангитай байна. 
 

  • Хүүхдийн хөтөлбөр (2-7 нас)
  • Сонгодог балет хөтөлбөр (8-17 нас)

Шинэ сурагчдад зориулсан анхан шатны сургалт, балетаар 3 болон түүнээс дээш жил хичээллэсэн сурагчдад зориулсан зуны эрчимжүүлсэн сургалт нь сонгодог дасгалууд болон орчин үеийн хичээл багтааснаараа онцлог. 

Зуны сургалт нь балеттай танилцах, сонгодог балетын анхан шатны ангид бэлдэх, зуны амралтаа зөв боловсон өнгөрүүлэх, ур чадвараа ахиулах зорилготой сурагчдад тохиромжтой байдаг.


Хаяг: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойно, "Нарлаг" төвийн 5 давхарт

Утас: 77070808

И-Мэйл хаяг: school@mongolianballet.com

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top