Соёл, урлагийн салбарынхан тэмцлийн дараагийн хэлбэрийг сонгоно гэв

2023 оны 05 сарын 19

Төрийн албан хаагчдын цалин хөлстэй холбоотой асуудал сүүлийн өдрүүдэд олны анхаарлыг татаад байгаа. Тэр дундаа соёл, урлагийн салбарт ажиллаж байгаа уран бүтээлчид өөрсдийн цалин, урамшууллын тухай бодит байдлыг олон нийтэд нээлттэй мэдээлж эхэлжээ. Өмнө нь эмч, багш нар энэ асуудлыг хөндөж, ажил хаялт хүртэл хийж байсан билээ.

Энэ удаад мэргэжлийн соёл урлагийн байгууллагын төлөөллүүд нэгдэн Соёлын яаманд хандан шаардлага гаргаж, өчигдөр тус яамны үүдэнд жагсаал зохион байгуулав. Харин тэдний тавьсан шаардлагад “Монгол Улсын Засгийн газрын 107-р тогтоол гарснаас хойш өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хоёр дахин нэмэгдэж, инфляцын төвшин 30 хувьд хүрээд байгаа хэдий ч соёл, урлагийн салбарын ажилчдын цалин хөлсийг нэмээгүйгээс ажил хөдөлмөр эрхэлснээр ядууралд хүрээд байна. Иймд соёл урлагийн салбарын 7000 гаруй ажилтнуудаа төлөөлж, төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн болон соёл урлагийн байгууллагуудын уран бүтээлч ажилтнууд өөрсдийн хөдөлмөр нийгмийн хамгааллын тулгамдсан асуудлаа ойрын хугацаанд шийдвэрлүүлэхээр дараах шаардлагыг хүргүүлж байна.

Үүнд: Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 488-р тогтоолоор бидний албан тушаалын цалинг нэмэгдүүлээгүй, орхигдуулсан  хариуцлагаа хүлээж 2023 оны улсын төсөвт тодотгол оруулж, соёл урлагийн салбарын ажилтнуудын үндсэн цалинг Монгол Улсын дундаж төвшинд хүргэх асуудлыг энэ сарын 25-ний дотор шийдвэрлүүлэх. Соёл урлагийн салбарын ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмж туйлын доогуур, нийгмийн асуудал орхигдсон шалтгаанаас мэргэжлийн урлаг соёлын байгууллагуудын хүний нөөцийн хомсдол үүсэж байгааг анхааралдаа авч, мэргэжлийн боловсон хүчнээр хангах, хүний нөөцийн оновчтой бодлогыг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэхийг шаардаж байна. Бидний тавьж буй шаардлагын хариуг энэ сарын 31-ний дотор ирүүлнэ үү. Соёл урлагийн салбарын ажилчдын цалинг нэмэгдүүлэх асуудлыг дээрх хугацааны дотор Засгийн газрын хуралдаанд оруулан шийдвэрлээгүй тохиолдолд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихээ албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн байна.

Тэгвэл өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар мөн тодорхой шийдвэрүүд гаргажээ. Энэ талаар Соёлын сайд Ч.Номин “2022 оноос хэрэгжиж эхэлсэн Соёлын тухай хуулиар үндэсний заалтуудын нэг бол төвөөс алслагдмал газар ажиллаж байгаа соёлын байгууллагуудын соёлын ажилтан, албан хаагч нар таван жил дутам зургаан сартай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгох заалт байгаа. Энэ заалтыг хэрэгжүүлэх журмыг өнөөдрийн Засгийн газраас баталлаа. Ингэснээр соёлын салбарын нийтдээ 452 байгууллагын 432 нь хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг. Үүнд ажиллаж байгаа 4470 албан хаагчдын 3002 хүнд нэг удаагийн таван жил тутамд олгогдох зургаан сартай тэнцэх тэтгэмж олгох болж байна. Ингэснээр орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа соёлын салбарын ажилтан, албан хаагчдын 70 хувь нь өнөөдрийн байдлаар нэг удаагийн тэтгэмж авах боломжтой болж байна” гэсэн мэдээллийг хийсэн.

Соёл урлагийн салбарынхан өгсөн шаардлагынхаа хариуг авч чадахгүй, асуудлыг нь шийдвэрлээгүй тохиолдолд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэдгээ тэд албан ёсоор мэдэгдсэн. Энэ талаар Соёлын тэргүүний ажилтан дуучин П.Баярмагнай “ Бид анхдагч хэрэгцээгээ хангаж чадахгүй байна шүү дээ. Хоолны мөнгө байхгүй, ар гэр маань зээлтэй, хувцас авъя гэтэл мөнгө нь хүрэхгүй, ийм л байдалтай байна. Өнөөдөр хувийн хэвшлийн байгууллагын үйлчлэгчийн цалингаас бага цалинтай гэхэд хилсдэхгүй. Би Дуурийн театраас гадна зургаан театрт урилгаар ажиллаж байсан.

Гол нь ажилласан газар болгон маань адилхан цалинтай байсан. Дүр бүтээгээд илүү, нэмэгдэл цалин авна гэсэн зүйл байхгүй. Тэгдэг бол гоё л байна. Тийм зүйл байхгүй. Хаана ч ажилласан ялгаа байхгүй. Урлаг хаягдсан. Тиймээс бид үүний төлөө дуугарахаар шийдсэн. Би 14 жил ажиллаж байна. Тайзан дээр зүгээр л гоё дуулаад л яваад байдаг. Тэгтэл тайзны ард амьдрал хэцүү байна. Бид нар ийм цалинтай гэж хэлэх эрхгүй мэт л боддог байлаа. 350 мянган төгрөгөөр хэд хонох уу, төсөөлөхөд хэцүү л дээ. Гэхдээ бид чадсаар ирсэн. Урлагийн салбар үнэхээр хаягдсан. Шинэ залуу уран бүтээлчид одоо ирэхгүй. Тэд хэзээ ч 700 мянган төгрөгийн цалингийн төлөө энэ мэргэжлийг сонгоогүй. Тиймээс бүгд л хийх боломжтой байгаа зүйлсээ хийж байна. Миний найзууд гэхэд л дуурийн дуучин, балетчин мэргэжилтэй байж зах дээр өмд, гутал зарж байна, хороололд гар утасны лангуу ажиллуулж байна. Бүгд л мэргэжлийн уран бүтээлчид шүү дээ. Тэд цалин ийм муу байгаа тохиолдолд хэзээ ч урлагтаа эргэж ирэхгүй. Ар гэрийн асуудал үнэхээр тулгамдаж байна. Үүнээс үүдэж хэрүүл маргаан гарна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн.

Тэгвэл өчигдөр болсон жагсаалын үеэр Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Ө.Уянга мэдээлэл хийсэн. Тэрбээр “Бид дэлхийд урлагийн ямар чансаа чадвартайгаараа бахархдаг билээ. Гэтэл Соёл урлагийн салбаранхан улсдаа бага цалин авч амьдарч байна. Одоо бол туйлдаж байна, өрөө дарж чадахгүй гадаадад очиж ажиллаж эхэлж байна. Хөгжимчин хүн барилга дээр ажиллах ёстой юм уу. Монголын соёл урлагийн салбар уналтад орлоо, яамтай болоод дээрдсэнгүй. Соёл урлагийн салбарынхны цалин, хангамж, нийгмийн хангамж муу байна. Хууль хэлэлцүүлээд байгаа хэр нь биднээс яагаад асуулга сонгохгүй байгаа юм бэ. Бидэнд дөрөвдүгээр сарын 15-нд хариу өгнө гэсэн.

Гэтэл одоо болтол өгөөгүй, шийдээгүй байна. Аудитын шалгалт оруулна гэсэн оруулаагүй байна. Тиймээс бид өнөөдөр сануулах ажил хаялт зарлаж байна. Бидэнд АНУ-ын Элчин сайдын яам байгаа шүү гэж сануулсан учраас чимээ гаргалгүй жагсаж байна. Бид шаардлагаа өгсөн Соёлын яамнаас холбогдох хүн гарч ирж бидэнтэй уулзах байх гэж найдаж байна. Бид гудамжинд ч муухай харагдах эрхгүй явдаг хүмүүс. Гэтэл 300 мянган төгрөгөөр арван хэд  хоног амьдрах хэцүү байна” гэсэн юм. харин уран бүтээлчдийн зүгээс тайзны арын албаныхан буюу машинист, гэрэлтүүлэгч нар 366 мянган төгрөгийн цалин л гар дээрээ авдаг. Маш хүнд хөдөлмөр. Энэ мөнгөө банканд тушаачихсан. Бид их зүйл хүсээгүй, цалингаа дундаж цалинд хүргэхийг хүсэж байна. Уран бүтээлчдийн олонх нь 568 мянган төгрөгийн цалин авдаг. Хөгжим бүжгийн коллежид долоон настайгаасаа эхлэн суралцсаар 16, 17 жил шатлан суралцаад урлагийн байгууллагын босгоор алхаад ороод ирэхэд 766 мянган төгрөгийн цалин угтдаг болохоор залуучууд ирэхгүй байна. Бүх театр чуулгууд хөг дутуу л дуугарч байгаа гэсэн сэтгэгдлийг хэлж байлаа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.63.97) 2023 оны 05 сарын 20

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. ADITYA(197.211.63.97) 2023 оны 05 сарын 20

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. ADITYA(197.211.63.97) 2023 оны 05 сарын 20

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
Уншигч(66.181.179.160) 2023 оны 05 сарын 19

Урлагынхаан та нарыг нэг нэг гялтгар төмрөөр хуурчаад байсаншдээ одоо л мэдлээ гэжүү 30 жилийн дараа юу

0  |  0
zochin(202.131.227.189) 2023 оны 05 сарын 19

Уянга гэж ажиллагсад даргатайгаа ч таарахаа байсан эго ихтэй ухаан муутай авгай чинь яах нь бэ зүгээр хувиараа дуулаад орлогоо олоод яваач тийм л сайн дуучин юм бол.

1  |  0
Top