Маш дотнын найзууд гэгддэг Сон Хе Гё, Хан Со Хи нар удахгүй нээлтээ хийнэ гэж яригдаж байсан "The Price of Confession" олон ангит кинонд тоглох саналаас татгалзсан гэдгийг тавдугаар сарын 17-нд жүжигчдийн төлөөлөгчид мэдэгдсэн.
"News1"-ийн мэдээлснээр, хоёр жүжигчин бүсгүй найруулагч Сим На Ён нартай хамтран нэлээд ярилцсаны эцэст төсөлд оролцохгүй байхаар шийджээ.
Сон Хе Гё, Хан Со Хи нар продакшны багийнхантай санал зөрөлдөөнтэй байсан нь тэдний саналаас татгалзахад хүргэсэн гэж мэдээллээ. Энэ тэднийг тус төсөлд хамтран ажиллах боломжтой талаар таамаглаж байсан шүтэн бишрэгчдийн урмыг хугалсан таагүй мэдээ болов.
“The Price of Confession” нь хүн амины хэрэгт холбогдсон хоёр эмэгтэйн тухай өгүүлдэг. Найруулагч болон гол дүрийн жүжигчид оролцохоос татгалзсан тул фенүүд нь олон ангит кино юу болох бол гэж гайхаж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Найзууд юм байна. Сайхан хүүхнүүд шүү
Saihan emegteichvvd .