"Баавгай болохсон" кино Каннд албан ёсоор нээлтээ хийлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 22

 

2023 оны Каннын Олон улсын кино наадмын "Un Certain Regard" төрөлд найруулагч П.Золжаргалын бүтээл "If Only I Could Hibernate" буюу "Баавгай болохсон" кино нэр дэвшсэн. Орон нутгийн цагаар 2023.05.21-нд "If Only I Could Hibernate" кинон албан ёсоор нээлтээ хийлээ. 

Кино багийнхан улаан хивснээ алхаж, хүүхдүүдэд тулгамдаж буй асуудлыг дэлхийн хэмжээнд сонордуулж чадлаа. 

Энэ сарын 16-27-ы өдрийн хооронд зохион байгуулагдах уг наадмын "Un Certain Regard" төрөл нь Каннын олон улсын кино наадам дахь албан ёсны сонгон шалгаруулалтын хэсэг юм. Тус шалгаруулалт нь 1998 оноос хойш явагдаж байгаа бөгөөд энэ нь олон улсад гарах хүсэл эрмэлзэлтэй залуу найруулагч нарын ур чадварыг дэлхийд таниулах, шинэлэг зоримог бүтээлүүдийг урамшуулах зорилгоор олгож эхэлсэн шагнал юм. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top