Охидын (f)x хамтлагийн гишүүн Сулли 2019 оны аравдугаар сарын 14-ний өдөр 25 насандаа амиа хорлон нас барсан билээ. Түүний нас барахаас өмнө эхлүүлсэн кино төсөл ирэх зургаадугаар сард нээлтээ хийнэ хэмээн "Netflix"-ээс мэдээллээ.
"Persona:Sulli" хэмээх антолог цуврал талийгаачийг нас барахаас өмнө эхэлсэн бөгөөд нийт 5 анги хийхээр төлөвлөөд байжээ. Харамсалтай нь хоёрдугаар ангийн зураг авалт эхлээд удаагүй байхад Сулли амиа хорлон нас баржээ.
"Netflix"-ийн зүгээс талийгаачийн гэгээн дурсгалыг хүндэтгэн зураг авалтад орсон хэсгүүдийг нийлүүлэн тусгай анги болгон гаргахаар шийджээ. Энэхүү мэдээлэл цацагдсан даруйд талийгаачийн шүтэн бишрэгчид хайртай шүтээнтэйгээ дэлгэцийн бүтээлээр дахин уулзах болсондоо баяртай байгаагаа илэрхийлсэн байна.
"Persona:Sulli" киноны тусгай дугаар ирэх зургаадугаар сарын 16-нд үзэгчдийн хүртээл болох ажээ.
Сэтгэгдэл ( 0 )