Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны манай улсад хийж буй айлчлал хоёр улс 58 жилийн өмнө 1965 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр дипломат харилцаа тогтоосноос хойш анх удаа төрийн тэргүүний түвшинд хийж байгаа айлчлал юм. Айлчлалын хүрээнд хэд хэдэн салбар чиглэлүүдээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр талууд ярилцаж, ойлголцжээ.
Манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын хэн хэн нь Макронтой уулзахдаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан ашигтай төслүүдийг хамтран хэрэгжүүлэх талаар ярьснаа тодотгож байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Европын Холбоотой байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Франц Улстай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг тэлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь Монгол Улсын улсын гадаад бодлогын чухал стратеги, зорилтуудын нэг” гэдгийг нотлосон бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй урт, дунд хугацааны хөгжлийн зорилтууд, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар товч танилцууж, түүхий эдийн манай баялаг нөөц болон Францын хөрөнгө оруулалт, технологи, нөу-хау, олон улсын стандартад нийцсэн дэвшилтэт технологи, инновацад суурилсан эдийн засгийн харилцан үр ашигтай хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой” гэдгээ Ерөнхийлөгч Эммануэл Макронд бараалхах үедээ илэрхийлжээ.
Ерөнхийдөө айлчлалын хүрээнд уулзалт, хэлэлцээ үр дүнтэй болж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач ач холбогдолтой болсон гэж төрийн тэргүүн нар өчигдөр мэдээлэл хийхдээ онцолсон. Хоёр улсын уламжлалт, найрсаг харилцааг үе шаттай ахиулж, “Стратегийн түншлэл”-д хүргэх талаар ярилцсанаа тодотгосон. Эммануэл Макроны байр сууриас тодотгоход, Монгол Улсын эрчим хүчний засаглалыг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ гэсэн юм.
Дэлхийн улс төрийн нөхцөл байдлыг аваад үзэхэд геополитикийн нүүдлүүд улс орнуудын эдийн засгийн ашиг сонирхолтой холбоотойгоор өрнөж буй. Түүнчлэн цаг үе өмнөхөөс илүү өөрчлөгдсөөр байгаа ийм үед Монгол Улс эдийн засгийн гадаад харилцаагаа тэлэх нь дархлаагаа сайжруулахад чиглэсэн алхам болох юм.
Монгол, Франц хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны үүх түүхээс дурдахад:
Хоёр орны эдийн засаг, худалдааны харилцаанд 2002 оноос мэдэгдэхүйц ахиц гарсан байдаг. 2006 онд Франц, Монголын бизнесийн зөвлөл байгуулагдаж байжээ.
Манай талаас хийсэн айлчлалын үүх түүхээс дурдахад, Ерөнхийлөгч Н.Энхбаяр 2007 оны хоёрдугаар сард айлчилсан бол Ерөнхий сайд Н.Баяр 2009 оны гуравдугаар сард тус улсад айлчилж байжээ. Н.Энхбаяр, С.Баяр нарын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын түвшний айлчлал нь хоёр орны хоорондын эдийн засаг, худалдааны харилцааг хөгжүүлэхэд чиглэсэн гэрээ хэлэлцээрүүдийг байгуулах таатай нөхцөл болсон талаар талууд тодотгодог.
Түүнчлэн 2009 оны байдлаар, эдийн засаг, худалдааны харилцаа 61 сая гаруй доллар хүрч байжээ. Харин 2016-2019 он хоорондын үзүүлэлтийг харахад нийт худалдааны эргэлт дээд тал нь 44.5 сая ам.доллар хүрсэн байна.
2016 он
2017 он
2018 он
2019 он
Хоёр улсын эдийн засаг, худалдааг хөгжүүлэхэд чиглэсэн гэрээ хэлэлцээрүүдээс дурдахад:
Тус улсын Засгийн газрын гишүүн, Гадаад худалдааны сайд хатагтай Анн-Мари Идрак Монгол Улсад 2010 онд айлчилж байсан. Тухайн айлчлалын үеэр:
Сэтгэгдэл ( 2 )
Mundag
Hurèlsuhee Chi muu baruunii \nTagnuuliin golog ih.daldagnaj baina. Aliv yum hemjeendee baih saihan 5shuu .demii yum demii baidag shuu muu nohoi mini