СЭЛЭНГЭ: Мод тээвэрлэж явсан машин олон тооны үхэр дайрчээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 05 сарын 23

Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт олон тооны үхэр дайрсан гэх дуудлага иржээ.

Уг хэргийг шалгахад тус аймгийн Хүдэр сум Бумбатын даваа гэх газарт Дархан-Уул аймгийн харьяат 27 настай эрэгтэй “Daewoo” маркийн  том оврын автомашиныг жолоодож яваад  иргэн Б-ын эзэмшлийн 16 тооны үхэр мөргөсөн байжээ.

Урьдчилсан байдлаар  дээрх иргэн нь Хүдэр сумаас Дархан аймаг руу мод бэлтгэн, тээвэрлэж явахдаа машины бүрэн бүтэн байдал хангаагүйн улмаас осол гаргасан болох нь тогтоогджээ. Хэргийг Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ааааа(202.21.108.14) 2023 оны 05 сарын 23

Модны хулгайч хар мөртэй

0  |  0
Top