Пэрис Хилтоны чиуауа үүлдрийн нохой Harajuku Bitch 23 насандаа нас баржээ.
Пэрис Хилтон хайртай нохойнхоо зулзагануудтайгаа хамт байгаа зургийг нийтлэн "Өнөөдөр би нандин хайртай чиуауа үүдрийн Харажукутэйгээ салах ёс гүйцэтгэж, зүрх минь маш ихээр шархаллаа. Тэр сүүлийн амьсгалаа татах хүртлээ хайраар хүрээлэгдсэн урт удаан, сайхан амьдралаар амьдарсан. Яг одоо мэдэрч байгаа энэ их өвдөлтийг үгээр илэрхийлэхийн аргагүй. Тэр зүгээр нэг гэрийн тэжээвэр амьтан байгаагүй. Тэр бол миний гэр бүл минь. Амьдралын минь эргэлт бүхэнд надтай хамт байсан үнэнч найз минь байсан" хэмээн хайртай нохойдоо эмгэнэл илэрхийлжээ.
Чиуауа үүлдрийн нохойн дундаж наслалт 8 байдаг. Гөлгөн нохой байхдаа амь эрсдэх магадлал өндөр байдаг бөгөөд энэ үеэ өнгөрөөсөн бол 16 хүртэл наслах тохиолдол ч байдаг гэнэ. Харин Пэрис Хилтоны нохой 23 насалсан нь тун ч ховор тохиолдол ажээ.
Сэтгэгдэл ( 1 )
iim balai yum buu bich , bas nas barjee genee, adguus amitanyg ukhjee gene