"NCT" хамтлагийн бие хамгаалагч шүтэн бишрэгчийн хавиргыг хугалжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 23

 

Өмнөд Солонгосын "NCT" хамтлагийн бие хамгаалагч шүтэн бишрэгч эмэгтэйнхээ хавиргыг хугалсан хэрэгт холбогджээ. 

Бие хамгаалагч залуу энэ сарын 20-ний өдөр Инчоны олон улсын нисэх онгоцны буудал дээр 30 орчим насны эмэгтэйг түлхэж, улмаар хавиргыг нь хугалсан хэргээр прокурорт дуудагджээ. Эмэгтэй эдгэрэхийн тулд дор хаяж 5 долоо хоног шаардлагатай гэжээ. "NCT" хамтлагийн бие хамгаалагч залууг танхайн хэрэгт холбогдуулан шалгаж эхлээд байгаа гэнэ. 

Прокурорын газраас сэжигтэнд яллах дүгнэлт үйлдэхийн өмнөх шатны шалгалтын ажиллагаа явуулж байгаа хэмээн мэдээлжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top