V супер модель Наоми Кемпбеллийн төрсөн өдөрт уригджээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 24

 

Энэ сарын 22-нд "BTS" хамтлагийн гишүүн V супер модель Наоми Кемпбеллийн төрсөн өдрийн үдэшлэгт уригджээ. EMERGE USA болон Cancer Research UK"д хандив цуглуулах зорилгын хүрээнд зохион байгуулагдсан уг төрсөн өдрийн үдэшлэгт тэрээр Celine брэндийн 2023 оны намар, өвлийн цуглуулгад багтсан загваруудаас сонгон өмсжээ. 

Үүнээс өмнө тэрээр Каннын кино наадмын дараах Celine брэндийн үдэшлэгт оролцсон бөгөөд уг үдэшлэгт түүний сайн найз болох жүжигчин Пак Бу Гом болон "BLACKPINK" хамтлагийн Лиса оролцжээ. Түүний зургууд олон нийтийн сүлжээнд цацагдаж эхэлсний дараа багагүй шуугиан дэгдэж тэрээр Google Trends-ийн жагсаалтыг тэргүүлжээ. 

Дуучин V "Blackpink" хамтлагийн гишүүн Женнитэй үерхэж байгаа гэх мэдээлэл цацагдснаас хойш анх удаа олон нийтийн арга хэмжээнд оролцож байгаа нь энэ. Хосуудыг Каннын кино наадмын улаан хивсний ёслолд хүрэлцэн ирнэ гэх цуурхал дэгдэж байсан. Харин энэхүү цуурхал худал болох нь батлагдаж Женни ганцаар Каннын наадамд хүрэлцэн ирсэн. Харин V Каннын кино наадмын дараах Celine брэндийн үдэшлэгт ийнхүү хүрэлцэн иржээ. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (66.181.161.189) 2023 оны 05 сарын 28

Өмхий үнэртэй атаач Монголчууд Кореачууд Европт явж өглөө гээд шээс нь гоожоод байх шиг байна!!!Гүй шүү Азиудын нэр тэр чигтээ ард нь явж байгаа.Яагаад гэвэл Европт бүгд л онигор Ази харагддаг учраас бас Азид дургүй рахистуудыг жоохон ч гэсэн танин мэдүүлж зөалрүүлж байгаад харин ч тхлархах хэрэгтэй юу ч чадахгүй хэвтэж том амнаас цаашгүй үмбүүнүүдээ!!!

6  |  0
Top