Урлагаар анагаах буюу хөгжмөөр дамжуулан нийгмийн эрүүл мэндийн салбарт хувь нэмрээ оруулах зорилготой ''Бүх Хүртэхүйд'' 360' media art & sound meditation хосолсон арт арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
Sound Meditation Mongolia нь урлагаар анагаах буюу хөгжмөөр дамжуулан нийгмийн эрүүл мэндийн салбарт хувь нэмрээ оруулах зорилготой ая хөгөөр анагаах, хүний бие, сэтгэл, бодлыг тайвшруулах хөгжимт бясалгалыг үзэгчдэд өөр орон зайд очсон мэт мэдрэмж төрүүлэх 360' медиа арт бүтээлтэй хослуулсан “Бүх Хүртэхүйд” арга хэмжээг тавдугаар сарын 27-ны өдөр White Rock Center-т товлолоо.
Хөгжимт бясалгалыг дуут аяга, хэл хуур, вибрафон, гонг, калимба, салхин хонх, цохивор хөгжим, хонх зэрэг хөгжмийн зэмсгүүдийг ашиглан хөгжимчдийн хамт саунд терапиcт Б.Тэлмүүн удирдана явуулна. Мөн уран бүтээлч Арюна Булутовагийн 360' медиа арт бүтээл болон уран бүтээлч Ц.Дэлгэрдалайгийн саунд арт бүтээлийг толилуулна.
Та энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирснээр архаг стрессээс ангижрах боломжтой.
ТА АРХАГ СТРЕССТ ӨРТСӨН ЮМ БИШ БИЗ?
Сэтгэгдэл ( 0 )