Г.Занданшатар: Төрийн албаны цалингийн хэт ялгавартай байдлыг эхний ээлжинд арилгаж, суурийг нэмэгдүүлнэ

2023 оны 05 сарын 25

Орон нутаг, нийслэлд төрийн албаны ижил төстэй байгууллагууд дахь цалингийн хэт ялгавартай байдлыг арилгаж, төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалинг эхний ээлжинд нэмэгдүүлэхээр тооцож буйгаа УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ.

Тэрбээр УИХ-ын гишүүн Ж.Батжаргалын хамтаар өнөөдөр /2023.05.25/ Төв аймгийн Жаргалант сумын иргэд, төрийн албан хаагчдын төлөөлөлтэй уулзалт хийж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болон төрийн албаны шинэчлэлийн талаар мэдээлэл танилцуулж, саналыг нь сонслоо. УИХ-аас төрийн албаны шинэчлэлийг бүх шатанд, цогцоор нь хэрэгжүүлэх зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд бүтээмжид суурилсан цалингийн сүлжээ бий болгож,  төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах болон хариуцлагыг бүх шатанд нэмэгдүүлэх чиглэлээр эрх зүйн шинэчлэл хийж байна.

Уулзалтын үеэр Жаргалант сумын төрийн албан хаагчид цалингийн суурийг нэмэгдүүлэх, залуусын нийгмийн баталгааг хангах шаардлагатай байгаа талаар саналаа илэрхийлсэн. Мөн орон нутагт эрүүл мэнд, боловсролын салбарт хүний нөөцийн хомсдол нүүрлээд буйг нэн яаралтай шийдэх шаардлагатай байгааг хэлж байлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн албан хаагчдын цалинг хоёр үе шаттайгаар 7 дугаар сарын 01-ний өдрөөс нэмэгдүүлэхээр тооцоо судалгаа хийж буй талаар мэдээлэл өглөө. Нэн тэргүүнд төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчид, хамгийн бага суурь цалинтай тухайлсан салбаруудад энэ бодлого чиглэснээр цалингийн хэт ялгавартай байдлыг арилгана гэдгийг тодотголоо.

Үүнд нийт 60 мянга орчим төрийн албан хаагч хамаарахаар байна. Улмаар 10 дугаар сарын 01-ний өдрөөс нийт төрийн албан хаагчдын цалинг тодорхой хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн хэмээн УИХ-ын дарга хэллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
үйлчилэгч(103.242.47.230) 2023 оны 05 сарын 25

Өөрсдөө айгаад АТГ ШҮҮХ ПРОКУРОР АУДИТЫН цалин хязгааргүй их нэмснээрр цалингийн зөрүү гаргасан Өөрсдийнхөө булайг нуух гэж байж ядах юм

0  |  0
Zochin (66.181.161.165) 2023 оны 05 сарын 25

Tiim shtei,davarchihsn galzuu zz

1  |  0
ыйюл (66.181.166.134) 2023 оны 05 сарын 25

шуналтай бузар новш зайлаач ээ, нэг айлын 4 хүн боловсролын сангаас зээл авчихаар бусад айлууд яах вэ?

1  |  0
Top