"Нисэхийн Залуус Night Show"-д оролцох уран бүтээлчдийг зарлалаа

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 25

 

Нисэх хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ой энэ жил тохиож байна. Энэхүү ойг тохиолдуулан нисэхийн залуус хамтран "Нисэхийн Залуус Night Show"-г зохион байгуулахаар болжээ. 

Тоглолтод залуу үеийг байлдан дагуулж буй реппэр Маараа, Pacrap, Limit King, Thunder, Mo'G болон дуучин Агиймаа оролцно. Мөн "Дэлхий хамтлаг", "Айзам" хамтлаг зэрэг олон олон уран бүтээлчид хүрэлцэн ирэхээс гадна DJ Эвтүвшин, бүжгийн W2M хамтлаг өөрсдийн үзүүлбэрээ толилуулах гэнэ. Морин хуурчын шилдэг үзүүлбэр болон галтай үзүүлбэр энэхүү үдшийг улам бүр сонирхолтой болгоно хэмээн зохион байгуулагчид дурдлаа. 

Тус шоу энэ сарын 28-ний өдөр Нисэхийн 7-р сургуулийн хөлбөмбөгийн талбайд 19 цагаас эхэлнэ. 

Тоглолтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг: 99714143, 86208310 утсаар лавлаарай. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top