Оросын нэрт хөгжмийн зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит Олон улсын дуулаачдын XII уралдаан Москва хотод зохион байгуулагдсан билээ.
Тус уралдаанд Монгол Улсаа төлөөлөн 10-36 насны 13 мэргэжлийн болон сонирхогч дуулаачид оролцож, финалын шатанд шалгарч, Тэргүүн байр, Гран при зэрэг олон шагналыг хүртсэн.
Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ө.Энхтүвшин болон ЭСЯ-ны хамт олон Монголын дуучдаа очиж дэмжсэн байна. Мөн Олон улсын дуулаачдын уралдаанд оролцсон Монголын дуулаачдын багийг Элчин сайдын яамандаа хүлээн авч, шагналт дуучид уран бүтээлийн дээжээсээ толилуулжээ.
Түүнчлэн ОХУ-ын театр, урлагийн сургуулийн багш нар, Олон улсын хөгжмийн төвийн удирдаач, продюсерууд, шүүгч нар Москва дахь Монголын ЭСЯ-нд болсон тоглолтод ирж, Монголын дуулаачдад баяр хүргэв.
Тэд монголчуудын авьяасыг биширч буйгаа илэрхийлээд “Цаашид монголчуудын авьяасыг олон улсад гаргах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна” гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )