ШИЛЭН | Өнөөдөр Засгийн газрын таван "ТУСГАЙ САН"-ийн мэдээллийг ил болголоо

2023 оны 05 сарын 26

ЦХХХ-ны сайд Н.Учрал таван төрлийн тусгай сангийн мэдээллийг ил болгож байгаа талаар өнөөдөр /2023.05.26/  мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 01 дүгээр албан даалгаврын 1.4 дэх заалтад Засгийн газрын 25 “ТУСГАЙ САН”-гийн хөрөнгийн зарцуулалт, гүйцэтгэл, санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний 2008 оноос хойших мэдээллийг холбогдох шийдвэрийн хамт Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд хүргүүлэхийг холбогдох Засгийн газрын гишүүдэд үүрэг болгож, мөн тухай бүр “Шилэн индекс” гаргаж ажиллахыг ЦХХХ-ны сайд Н.Учралд үүрэг болгосон.

Дээрх албан даалгаврын хүрээнд өмнө нь 9 тусгай сангийн мэдээллийг нээлттэй болгосон бол өнөөдөр /2023.05.26/ таван сангийн мэдээллийг www.shilen.gov.mn -д нээлттэй. Үлдсэн сангаас 2 тусгай сан буюу “Спортыг дэмжих сан”, “Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан”-гууд үйл ажиллагаа явуулаагүй байна. Мөн Зэвсэгт хүчний тухай хуулийн 181 дүгээр зүйлд 181.6 дахь хэсэгт заасны дагуу “Зэвсэгт хүчний хөгжлийн сан”-гийн мэдээлэл нь Төрийн болон албаны нууцын тухай хуулийн нууцын зэрэглэлд хамаарч байна.


ӨНӨӨДӨР ДАРААХ САНГУУДЫН МЭДЭЭЛЛИЙГ ИЛ БОЛГОВ.

Үүнд:

1.БОАЖЯ: Байгаль орчин, уур амьсгалын сан - Тус сан нь нийт 17 тэрбум 714 сая төгрөгийн санхүүжилтээс 17.509 сая төгрөгийг 697 байгууллагад, 204.5 сая төгрөгийн санхүүжилтийг 27 иргэнд олгожээ.

2.БШУЯ: Шинжлэх ухаан, технологийн сан - Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлийн онолын суурь судалгаа хийх, Засгийн газрын /улсын/ захиалгатай шинжлэх ухаан, технологийн төсөл, болон инновацийн төсөл хэрэгжүүлэх, гарааны санхүүгийн дэмжлэг олгох, технологи, үйлдвэрлэлийн туршилт, зүгшрүүлэлтэд 381 иргэн, хуулийн этгээдийн 2780 төсөл арга хэмжээнд 2007-2023 онд 151.9 тэрбум (151.992.146.400) төгрөгийн санхүүжилт олгожээ. Үүнээс 151.282.146.400 төгрөгийг 322 байгууллагад, 710 сая төгрөгийг 59 иргэнд олгосон байна.

3.ХЗДХЯ: Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан - Тус сан нь нийт 2.6 тэрбум (2648.945.962) төгрөгийн нөхөн төлбөрийг хохирогчдод олгожээ. Буцаан төвлөрүүлсэн нөхөн төлбөрийн хэмжээ 975.109.427 төгрөг, үлдэгдэл 1.6 тэрбум (1.637.836.534) төгрөг байна. Одоогоо 478 нөхөн төлбөр төлөгч, 474 нөхөн төлбөр авагч байна.

4.Соёлын яам: Кино урлагийг дэмжих сан - Кино бүтээх үйл ажиллагааг төрөөс дэмжих зориулалт бүхий энэхүү сан нь 2022 онд байгуулагдсан. Тус сан нь нийт 1.07 тэрбум /1.071.200.000/ төгрөгөөр 11 төсөл санхүүжүүлжээ. Тухайлбал, “Ю Тийм” гэх байгууллагын “Амира” хүүхэлдэйн олон ангит киноны төсөл, “Иргэдийн цахим оролцоо” гэх байгууллагын “Кино нүүдэл сургалт” кино зохиол, кино төслийн сургалтад тус тус 240 сая төгрөг, “Гурумедио”-ийн “Зэ” уран сайхны киноны төсөлд 120 сая төгрөг олгожээ.

5.ГХЯ: Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан - Тус сан 2009-2023 онд 2000 гаруй иргэнд нийт 3.1 тэрбум (3.125.239.532) төгрөгийн тусламж үзүүлжээ. Тус сан нь Коронавируст халдвар цар тахлын үед хилийн чанад дахь Монгол Улсын 408 иргэнд эмчилгээ, үйлчилгээ болон тусгаарлах байр, хүнсний багц, замын зардлын 262 сая төгрөгний туслалцаа үзүүлсэн байна.

Тухайлбал, 2020 онд Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын зардлаар Монгол Улсад ирсэн 98 иргэний тусгаарлах байрны зардал, мөн Турк, АНУ, БНСУ, ОХУ, ИБУИНХУ-аас ирсэн 18 иргэний замын зардал болон тусгаарлах байрны зардалд Гадаад харилцааны сайдын А/45 тушаалаар 261.605.000 төгрөг зарцуулжээ. Мөн эмчилгээнд хамрагдсан 10 иргэнд, коронавирусын улмаас Туркэд төлбөрийн чадваргүй болсон 198 иргэнд хүнсний багц, Хятадаа буцсан 74 иргэний визийн торгууль зэрэгт 132.967.400 төгрөг зарцуулсан байна. 2022 онд БНХАУ, ОХУ, Турк, Япон, БНСВУ, БНСУ-д ял эзэлж байгаа 134 иргэнийг эргэх зардал, консулын ажилтны томилолтын зардалд Гадаад харилцааны сайдын А/98 тушаалаар 48.509.907.5 төгрөг зарцуулжээ.

ЦХХХ-ны сайд Н.Учрал мөн үеэр "Нийслэл Улаанбаатар хотын 2000-2020 онд 20 жилийн газрын олголтын мэдээллийг ил болгоод байгаа бол нэмж сүүлийн гурван жил буюу 2021-2023 онд нийслэл Улаанбаатар хотын захирагчийн газар ашиглах, эзэмших зориулалтаар олгосон тухай мэдээллийг байршууллаа. Цахим хөгжил, харилцаа холбооны яамны харьяа найман байгууллагын нээлттэй мэдээллийн ил тод байдалд “Шилэн индекс” үнэлгээг хийж, shilen.gov.mn системд байршууллаа. “Shilen.gov.mn” системийг 2023 оны гуравдугаар сарын 27-ны өдөр та бүхэнд танилцуулснаас хойш нийт 1,972,366 удаагийн хандалт, 374,529 мөр өгөгдлийг мэдээллийн санд оруулаад байна. Мэдээллийг хуулийн дагуу нээлттэй шилэн болгосноор хэн нэгний муу муухайг үзэх гэж байгаа юм биш. Өнгөрсөн 30 жил хаалттай хаалганы цаана, хөшигний цаана байсан үйл явдлууд олон нийтэнд ил тод нээлттэй болсноор төр ажил хийх чадамж нэмэгдэнэ. Цаашлаад иргэний нийгэм, ТББ-ууд сэтгүүлчид үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл авах боломжоор хангагдана. Дээрээс нь шүгэл үлээх судалгаа, мэдээлэлтэй, шинжлэх ухаанч мэдээлэлтэй болно. Эдгээр том мэдээллийг нэгтгэж чадснаараа цаашлаад мэдээлэл дээр анализ хийх хөрөнгө оруулах бололцоо бүрдэж байна" гэлээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Спорт сан(64.119.27.177) 2023 оны 05 сарын 28

Спортыг дэмжих сангийн өмнөх зарцуулалтыг гаргахыг шаардаж байна. Бас бөөн луйвар байгаа.

0  |  0
DR FRANK AND DR RAJ(102.89.23.232) 2023 оны 05 сарын 28

Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны эцэст би баяртай байна, миний бөөрийг ($700,000 доллар) худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа.\nИмэйл: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM\nWhatsapp дугаар: 19099134258\nсайт: nyhcs.site

0  |  1
Шаамарууд(66.181.161.158) 2023 оны 05 сарын 28

Шинжлэх ухааны сан битүү авилгал. Нээх л мх төсөл сан доктор эрпэмтэд. Тэгсэн мөртөө гараас нь гарч байгаө юм хаа байна? Тэр технологи үйлдвэрлэл? Экспорт?

1  |  0
A(139.5.216.214) 2023 оны 05 сарын 26

Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan

0  |  0
зочин(202.126.88.217) 2023 оны 05 сарын 27

шилэн дансны хуулиа боловсруулж батлуулах хэрэгтэй цаашид мэдээллээ тавихгүй хойшлуулах устгах гээд хариуцлагын олон асуудлыг яаж зохицуулах вэ

2  |  0
Top