Шон Мендес, Камила Кабелло нар Тэйлор Свифтийн тоглолт дээр БОЛЗОВ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 29

 

Дуучин Шон Мендес, Камила Кабелло нар дуучин Тэйлор Свифтийн "Eras Tour" аялан тоглолтыг үзэхээр хамтдаа хүрэлцэн иржээ. 

Өнгөрөгч дөрөвдүгээр сард зохион байгуулагдсан хамгийн том хөгжмийн наадам болох "Coachella" дээр дахин болзож эхэлснээ зарласан тэд энэ удаад ч мөн тоглолт үзэхээр хамтдаа хүрэлцэн иржээ. Хосуудын ойр хавьд байсан үзэгчид тэднийг тун ч дотно хийгээд амар амгалан харагдсан тухай онцолжээ. 

 

 

Хосууд 2021 оны арваннэгдүгээр сард хоёр тийш болж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн. Сайн найзуудын хувиар нэгнээ дэмжих болно хэмээж байсан тэд үүнээс хойш сэтгэцийн эрүүл мэнддээ ихээр анхаарах болсон.

Дуучин Камила Кабелло өнгөрсөн гуравдугаар сард Zane Lowe-д өгсөн ярилцлагадаа "Бид хоёул маш залуу байсан. Одоо бид хэрхэн эрүүл, насанд хүрсэн хүн шиг байхыг сурч байгаа юм шиг санагдаж байна" гэжээ. 

 

 

Энэ хугацаанд Шон Мендес хэд хэдэн удаа болзооны цуурхалд өртсөн. Камила Кабеллогийн хувьд Lox Club-ийн гүйцэтгэх захирал Остин Кевичтэй найман сарын хугацаанд болзсоны эцэст хоёр тийш болжээ. 

Шон Мендес, Камила Кабелло нарын шүтэн бишрэгчдийн үзэж буйгаар тэдний харилцаа энэ удаад илүү тогтвортой, удаан хугацаанд үргэлжлэх байх хэмээн таамаглаж байгаа ажээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(150.129.141.34) 2023 оны 05 сарын 30

энэ хоёр хөөрхөн шүү

1  |  0
Top