Соёл урлагийн салбарын асуудал, гарц шийдлийг ярилцаж байна

2023 оны 05 сарын 29

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2022.05.29/ соёл урлагийнхантай өглөөний уулзалтаа хийж байгаа бөгөөд уулзалт үргэлжилж байна.
 

Уулзалтад оролцогчид, уран бүтээлчид соёл урлагийн салбарын үйлчилгээний ажилтнууд буюу нийт албан хаагчдын 30 орчим хувь нь 500 мянган төгрөгийн цалин авч байна. Үүнийг нэг сая төгрөгт хүргэх, бусад шатлалын суурь цалинг нэмэгдүүлэх, Соёлын тухай хуульд заасан мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох заалтыг хэрэгжүүлэх, Хэмнэлтийн тухай хуулиар ном, хэвлэл худалдан авах төсөв хасагдсаны улмаас номын сан, соёлын төвүүд сан хөмрөгийн баяжилт хийж чадахгүй байна, ЕБС-ийн номын сангийн орчныг сайжруулах, номын санчдын цалин хөлсийг нэмэх, соёл урлагийн байгууллагуудыг орчин үеийн техник хэрэгслээр хангах, мэргэжлийн уран бүтээлчдийн үнэлэмжийг дээшлүүлэх,  цалингаас авах татвар, шимтгэлийг бууруулж, гарт олгох цалинг бодитоор нэмэгдүүлэхэд анхаарах, гэрэлтүүлэгч, мэргэшсэн нарийн мэргэжлийн уран бүтээлчдээ төрийн бодлогоор дэмжиж хүний нөөцийн дутагдлыг арилгах зэрэг санал дэвшүүлэн, ярилцаж байна.

Соёл урлагийн салбарт тулгамдаж буй асуудлууд, гарц шийдлийн талаар ярилцаж байна.

ДБЭТ-ын зарим бүтээлд нэг  хүн хоёр дүрд ажиллаж байна. Дэлхийн хэмжээний гоцлоочид БНСУ, Япон зэрэг улсад ажиллахаар явж байна.

Орон нутгийн театрууд үйлчилгээний ажилтнуудаа олны хэсэгт тоглуулж байна. Уран бүтээлчдийн цалин, орон нутагт ажиллаж буй уран бүтээлчдийн таван жилийн нэмэгдлийг жигд, хүртээмжтэй олгох, тус салбарын ажилтнуудын нийгмийн хамгааллыг сайжруулах, Монголын уран зургийн галерейд ХБНГУ-ын буцалтгүй тусламжаар уран зураг сэргээн засах дэлхийн хэмжээний лаборатори байгуулагдсан ч үйл ажиллагааны зардал байхгүй, үнэт бүтээлүүд түрээсийн байранд хадгалагдаж байна, мэргэжлийн зураач, дууны инженер, гэрлийн дизайнеруудыг бодлогоор дэмжиж, бэлтгэх, мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчид, тоос шороотой, чийгтэй, чөлөө авах эрхгүй онцгой нөхцөлд ажилладаг тул үүнийг харгалзан үзэж, цалингийн системд тусгах зэрэг санал дэвшүүлж, байр сууриа илэрхийлэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хувьд гарга. (103.57.92.97) 2023 оны 05 сарын 29

Бүгдийг нь хувьд гарга. Продакшн ууд болго. Ямар нь өөрсдийгөө тэжээгээд ямар нь төрөөр тэжээлгэн халамжлуулах гэж. Одоо болно хангалттай.

1  |  0
Top